“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Энхнаранг урьж, Монголын музейн хөгжлийн чиг хандлага, онол, практикийн талаар ярилцлаа.
-Орчин цагийн буюу өрнөдийн хэв шинжтэй музей Монголд ХХ зууны үед дэлгэрээд 100 жил болсон байна. Энэ хугацаанд музей нь үзмэрээ цуглуулж, хүнд үзүүлж боловсрол олгох, эрдэм шинжилгээний судалгаа хийдэг чиг үүргээ хангасаар ирсэн. Ингэхдээ судалгааны бүтээлээ архивын баримтад тулгуурлан музейн түүх, удиртгал маягаар бичиж, 70 жилийн ойгоор “Дурсамж” гэх анхны ном гарч байв.
Музей нь өөрөө судлалтай, судлагдахуунтай, судалгааны объект, онолтой байдаг. Энэхүү онолын үндсэн дээр музейн хөгжлөө шинжлэх ухааны үүднээс үнэлж, чиг үүргийг нь тодорхойлох судалгааг Монголд анх удаа хийж, докторын судалгааны ажлаа хамгаалсан.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.8 № 230 (7727) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.