Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Утга зохиол нь улс хоорондын соёл харилцааны гүүр болсоор байна

“Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй – 2025”  олон улсын форум  болж байна

 

Зууны манлай соён гэгээрүүлэгч, нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” тэргүүтэй бүтээлээр Оросын уран зохиолтой танилцаад бид хэдэн арван жилийг үджээ. Түүнчлэн Л.Н.Толстойн Дайн ба энх, Анна каренина зэрэг Орос орны зохиолууд нь дэлхий дахинаа цаг ямагт эрэлттэй, уншигч олонтой байсаар байна. Энэ мэтчилэн утга уран зохиол нь улс хоорондын соёл харилцааны гүүр болсоор иржээ.

Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын “Номхон далайн Оросын утга зохиол” олон улсын наадмын явуулын форум манай улсад энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдаж байна. Тус олон улсын форум нь жил бүр Владивосток хотноо зохион байгуулагддаг “Номхон далайн Оросын утга зохиол” уран зохиолын наадмын үргэлжлэл бөгөөд “Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй – 2025” нэртэйгээр үргэлжиллээ.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 194 (7691)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.