Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

“Сургууль цэцэрлэгт хүнс нийлүүлдэг компаниудад үнийн тохиргоо хэрэгтэй байна”

Сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдал бол зайлшгүй анхаарах шаардлагатай нийгмийн чухал институтын нэг. Тэгвэл манай улсад хүүхдүүд сургууль дээр зохих хэмжээний илчлэг, шим тэжээл бүхий хоол хүнсийг хэрэглэж чаддаг уу. Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны үр дүнгээс харахад сурагчдын эрүүл мэндийн үзүүлэлт анхаарал татахуйц түвшинд байгааг харж болох юм.  Тодруулбал, сурагчдын 7.6 хувь цус багадалтай. Нийт хүүхдийн  89.1 хувь нь Д аминдэмийн дутагдалтай. Үүний 67.3 хувь нь хүнд болон хүндэвтэр дутагдалтай байна.  Өдөр бүр жимс иддэг  сурагч  ердөө 4.6 хувь бол сүү, цагаан идээ тогтмол хэрэглэдэг хүүхэд 18.9 байна. Сурагчид өдөрт дунджаар 4800 төгрөгийг  сургуулийн орчинд  хүнс авахад  зарцуулдаг ч энэ нь ихэвчлэн хориглосон хүнс, чихэрлэг ундаа, тосонд шарсан бүтээгдэхүүн байдаг аж. Яг  энэ тулгамдаж буй асуудлыг хөндсөн, сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдал, хүүхдийн шим тэжээлийн дутагдлыг шийдвэрлэх салбар хоорондын “Эрүүл хооллолт Аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 

Тус хэлэлцүүлгээр ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын эрүүл мэндийн өнөөгийн байдал,  хүнсний хангамжийн тогтолцоо болон сургуулийн орчинд  худалдаалагдаж буй хүнсний чанарт тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийг дундын дамжлагагүйгээр үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд холбох, тендерийн үйл ажиллагааг ойлгомжтой болгох, хүүхдүүдийг хүнсний шошго уншиж сургах, аюулгүй хүнсний сонголт хийх дадалд уриалах, төрийн байгууллага болон үйлдвэрлэгчдийн хоорондын мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх, хүүхдүүдэд зориулсан "Хүнс худалдан авах үеийн сонголт" сошиал групп болон богино хэмжээний (Reel) зөвлөгөө мэдээллийг түгээх, үнийн өсөлтөөс үүдэлтэй хоолны чанар муудахаас сэргийлж, хүнсний хангамжийн оновчтой бүтцийг хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.24 № 243 (7740) дугаарыг захиалан уншина уу.

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn