Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Соёл, спорт, танин мэдэхүйн алба

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР нь МУБИС-ийг сэтгүүлч  мэргэжлээр төгссөн. 

Сургуулиа төгссөн цагаас  өдөр тутмын сонинд ажиллаж сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээл туурвиж байна. 

Одоо Соёл, спорт танин мэдэхүйн албанд ажилладаг. 

Тэрээр мөн Уйгаржин монгол бичгээр нийтлэл сониндоо хөрвүүлэн буулгадаг.

Б.Туул: Иог намайг “өнгөгүй” ертөнц рүү хөтөлсөн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа иог хэмээх хүмүүний сэтгэлд дотоод амар амгаланг бэлэглэдэг гайхамшигт урлагийг түгээн дэлгэрүүлж, зүрх сэтгэлээ зориулж яваа үзэсгэлэнт эмэгтэй, Монголын иогчдын холбооны тэргүүн, “Бадамлянхуа” иогийн төвийн үүсгэн байгуулагч Б.Туулыг урьж, ярилцлаа.

 

-Иог таны амьдралын салшгүй нэг хэсэг. Анх хэрхэн иогийн урлагтай холбогдож байсан түүхээс нь ярилцлагаа эхэлье?

-Миний үндсэн мэргэжил кино найруулагч. 2002 онд Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Монголын домогт кинонуудын найруулагч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү багшийн отгон шавь нарын нэг. Энэ мундаг хүний дэргэдээс урлагийн жинхэнэ ухаан, хүндлэл, хөдөлмөрийн гүн гүнзгий ёс суртахууныг мэдэрч, уран бүтээл гэдэг зүгээр нэг дүрс бүтээх бус сэтгэлийн гүн рүү өнгийсөн зам хэмээх ойлголтыг авсан. Харин иогоор 2014 оноос хичээллэж эхэлсэн. Одоо 11 дэх жилдээ болж байна. Сая “Бадамлянхуа” иогийн төвийн маань 10 жилийн ой болсон.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.10 № 232 (7729) дугаарыг захиалан уншина уу.

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn