Чулуунхүү БЯМБАХАЖИД

Улс төр, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч

Хүмүүнлэгийн ухааны их  сургуулийг 2024 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Нийгмийн асуудал чиглэлээр голлон бичдэг.

Зам тээврийн ослын улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг шүүх гаргахаар шийдвэрлэжээ

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол болох гурван сая гаруй төгрөг, хүүхдийг долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16 сая нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт  байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3.6 сая төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэжээ.

Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь  хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн  хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

 

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.3.5 № 41 (7783) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn