Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эдийн засаг бизнес мэдээллийн албаны сэтгүүлч, тоймч

Емайл хаяг: tsmyagmarbayar@gmail.com

Facebook : Myagmarbayar Tsevegdorj

Л.Даваа: Манай компани жилд 4000 гаруй тонн РЕТ сав цуглуулдаг

“Зууны мэдээ” сонины "Бизнес, хөгжил" булангийн энэ удаагийн дугаарт PЕТ хуванцар савыг цуглуулж дахин боловсруулж үйлдвэрлэдэг “TML- Plastic” ХХК-ийн захирал Л.Давааг урьж ярилцлаа.

 

-Танайх PЕТ хуванцар савны түүхий эдийн нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн хийж ирэв. Хэчнээн цэгээс цуглуулдаг вэ?

-Манайх TML хуванцрын үйлдвэрийн түүхий эдийг  цуглуулж нийлүүлдэг. “TML- Plastic” үйлдвэр нь гадаадаас импортоор 100 хувь оруулж ирдэг түүхий эдийг анх удаа Монголдоо үйлдвэрлэсэн. Улмаар дахин боловсруулж үйлдвэрлэсэн саваа дахин цуглуулах шаардлага үүссэн. Тиймээс манай компани цуглуулалтыг хариуцаж ажиллаж байна. Улаанбаатар хотын бүх дүүрэг, СӨХ, аж ахуйн нэгжүүдээс долоо хоногийн таван өдөр хуваарийн дагуу хуванцар савыг очиж авч тээвэрлэдэг. Хуванцар сав шахдаг зориулалтын машин явдаг. Мөн орон нутгаас хүлээн авдаг. Гэхдээ 150 км доторх зайд бид өөрсдөө зориулалтын машинаар явж ачдаг. Холын аймгуудаас тээврийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй үнээр тээвэрлэж манайтай хамтран ажилладаг.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.13 № 7 (7749) дугаарыг захиалан уншина уу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn