Рагчаагийн ОЮУН

Бяцхан сантанууд ба цасан охид

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Нийслэлийн хүүхдийн 114 дүгээр цэцэрлэгийн “Бага Б” бүлгийн хоёр настнуудыг онцоллоо.

Сантагийн хувцастай бяцхан хөвгүүд, цагаан даашинзаар гоёсон гүнж бүр анхны шинэ жилээ тэмдэглэхээр баяр хөөр, догдлол дүүрэн байх нь хайр татам. Тэдний анхны шинэ жилийн ертөнцийг үгээр илэрхийлэмгүй тод өнгөтэй аж. Зарим нь баяр хөөртэй байхад зарим нь нүдэндээ нулимстай бас зарим нь анхны шинэ жил дээрээ унтаж байх нь өхөөрдөм. Тэдний ийм гэгээлэг ертөнцийг хуваалцсан гэрэл зургийн сурвалжилгыг та бүхэнд хүргэж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 242 (7739)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn