Ойрын өдрүүдэд Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдсэн шатахууны хомсдол олон улсыг хамарч байгаа тухай бид өдөр бүхэн мэдээлсээр байна. Тэгвэл сонирхолтой нь 15 жилийн өмнө ч бид яг энэ асуудлыг бичиж байсныг сонины шарласан хуудас та бидэнд сануулж байна.
15 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын эдгээр өдрүүдэд ч шатахууны үнийн асуудлын талаар нийгэм даяар шуугиж байсныг “Зууны мэдээ” сонины 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн “Хаврын синдромтой хавсарсан шатахууны ханш” нэртэй нийтлэл бидэнд эргэн сануулж байна. Сонирхолтой нь энэхүү нийтлэлд газрын тосны үнэ 120 ам.долларыг давж, Ойрхи Дорнодод үймээн бужигнаантай, Ливийн босогчдын халдлага нефтийн тээвэрлэлтийг блоколсон байдалтай байж. Тухайн үед АНУ, Канад зэрэг Хойд Америкийн бүс нутагт нэг галлон шатахууны үнэ 3.99-4.20 ам. долларт хүрч байсан нь өндөрт тооцогдож байсан үзүүлэлт юм. Тэгвэл сонирхолтой нь энэ үнэ одоо ч тухайн бүс нутагтаа өндөртөө орж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын зарим мужуудад нэг галлон (3.7л) шатахуун 4.5 ам.долларт хүрч олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ сонирхолтой нь 15 жилийн өмнө нэг галлон түлш 4 ам.доллар байсан бол одоо ч мөн тэр ханшаа барьсаар өдийг хүрсэн гэсэн үг. Гэтэл манай улсад тухайн үед шатахуун 1400 орчим төгрөг байсан бол одоо хамгийн хямд нь А92 беннзин 2590 төгрөгөөр худалдаалагдаж байна. Шатахууны гол хомсдолыг үүсгэж байсан Ойрхи Дорнодод одоо ч өөр шинэ мөргөлдөөн сөргөлдөөн гарсан хэвээр байгааг харахад түүх давтагддаг гэдгийг сануулах мэт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn