Базарбямбын НЯМСҮРЭН

Улс төрийн албаны тоймч Б.Нямсүрэн. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, АНУ-ын Stratford university-н Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус төгссөн.

"Зууны мэдээ" сонинд найм дахь жилдээ ажиллаж байна.

Нийгэм, улс төр, олон улсын чиглэлээр голлон бичдэг.

Хөрөг унших, баримтат нэвтрүүлэг үзэх дуртай.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн. МСНЭ-ийн "Ган үзэг" шагналтай.

Юки Изуми: Монголын уламжлал, соёл өөрөө маш том боломж гэж ойлгох хэрэгтэй

Японы Олон улсын хамтын ажиллагааны JICA  байгууллагын сайн дурын ажилтан Юки Изуми МҮОНТ-д сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Монгол Улсад ирээд жил гаруй болж байгаа түүнтэй Монгол дахь амьдрал ахуй болон телевизийн салбарын талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Юки гэдэг. Монголд ирээд нэг жил гаруй болж байгаа JICA-гийн сайн дурын ажилтан. Японы Хоккайдо мужийн Саппоро хотоос өнгөрсөн жилийн нэгдүгээр сард ирсэн. Монголд анх ирэхэд их хүйтэн санагдсан шүү. 

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.4.1 № 61 (7803) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn