“Та бидний эвсэл”-ээс сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ
Хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө аливаа нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд албан ёсоор мэдүүлэх учиртай. Тэгвэл өнөөдөр /04.24/ өглөө 10.00 цагт “Та бидний эвсэл” –ээс сонгууль оролцох хүсэлтээ хүргүүллээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, доктор Л.Мөнхсайхан нар 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл оролцоно гэдгээ мэдэгдэж, холбогдох баримт бичгээ СЕХ-ны удирдлагуудад гардуулав.
2020-04-24