Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Мөн энэ үеэр албан хаагчдын үзүүлэх тоглолт, онцгой байдлын алба хаагчдын өмсгөл, сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргажээ. Өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шүхрээр бууж байгаа болон агаараас хэрхэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг ард түмэндээ сонирхууллаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

 

Онцгой байдлын албаны эрэлч ноход.

Агаараас эрэн хайх, аврах ангийн аврагчид байшингийн дээврээс гэмтсэн хоёр хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж эхний хүнийг дамнуурган дээр тавьсан байв.

Хоёр дахь хүнийг амжилттай аварлаа.

Агаараас эрэн хайх, аврах багийнхан Сүхбаатарын талбайд газардлаа. Онгоцыг Францын нисгэгч жолооджээ.

 

Эх сурвалж www.zms.mn