Дэлхийн шилдэг до­лоон балетчины нэг, Мон­гол Улсын гавьяат жүжиг­чин, АНУ-ын “Бостон ба­лет” компанийн гоцлол бүжиг­чин Д.Алтанхуяг УДЭТ-ын тайзнаа П.И.Чай­ковс­кийн алдарт “Хунт нуур” балетын хан­хүүд гоцоллоо. АНУ-ын алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч Ашли Эл­лис хар, цагаан хунд, алиа салбадайд Аветик Кара­летиан нар гоцлон бүжив. “Хунт нуур”-ыг дэл­хийн олон орны сонгодог урлагийн театрт тоглодог бөгөөд хамгийн их үзэгчтэй балет юм.