Д.ГЭРЭЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд суусан хурал бүртээ намынхаа гишүүдийг  аминчлан захиж харж хандахыг хүсэх болжээ. Тухайлбал, нэгэн байнгын хорооны хуралдааны үеэр “Ажлын хэсгийн илтгэлийг манай  Ж.Энхбаяраар тавиулчих. Ё.Отгонбаярыг маань ажлын хэсэгтээ багтаачих” гэхчилэн хурал бүрт гишүүдээ ярьж байв. Гишүүд нь ч гэсэн “Тийм шүү. Намайг багтаарай. Би ажлын хэсэгт чинь орж ажиллая” хэмээн уриалгахан нь аргагүй зөвшөөрөх. Энэ байдлаараа бол МАН-ынхан тунчиг ажилласаг болоод байгаа бололтой.