Д.БОЛОР
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав дарга өөрийгөө В.И.Ленин багш шиг сэтгэдэг болохоо гайхууллаа. Орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр нийслэлийн захирагч Э.Бат-Үүл “Мятав дарга аа. Танай Хөдөлмөрийн яамныханд мөн ч олон удаа хэлж байгаа даа. Ажлын байр нэмэгдүүлье гэвэл залууст орон сууц амлаад ажилд ав гэж. Амьдрах орчныг нь бүрдүүлээд өгвөл ч манай залуус шижигнэтэл ажиллана шүү. Сөүл хот руу явах гээд дугаарладаг шиг л танай яамны гадаа цугларна. Үүнийг маань нэг бодож үзээч” хэмээн зэмлэх зөвлөх нь мэдэгдэхгүй санал хэллээ. Түүнийг сонссон Мятав сайд “Ленин багш бид хоёр адилхан сэтгэдэг гэдэгчлэн тантай санал нэг байна. Энэ талаар судалж байгаа” гэв.