Н.БӨРТЭ

Алдарь Pirelli календарийн хуудсанд дэлхийн хамгийн хөөрхөн хүүхнүүдийн нүцгэн зураг гардаг байсан. Гэвч домогт календарь 10 жилийнхээ ойгоор “хуучинсаг”  болж, топ-моделиудын хувцсаар халхлагдсан зурагтай нийтлэгдсэн нь олон шүтэн бишрэгчдээ гомдоожээ.

Тэгвэл тэд гомдоллох хэрэггүй болов. Учир нь Vogue Paris сэтгүүл дэлхийн нэртэй загвар өмсөгчдийн нүцгэн биеийг алдаршуулсан 2013 оны календарийг хэвлэн гаргахаар болжээ. Тус сэтгүүлээс гаргаж буй календарийн эхний зургаан сарыг Дарья Вер­бова, Ракель Циммер­ман, Лара Стоун, Кейт Мосс, Саша Пивоварова нар чимсэн байна. Voguе сэтгүүл 2006-2011 онд сэтгүүлдээ тусгайлан авч байсан хуучин зургуудаа ашигласан ч энэ нь дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нүцгэн бие бялдрыг харж баясах гэсэн хэрэглэгчдийн сэт­гэлийг гонсойлгосонгүй. Vogue сэтгүүлийн эротик календарийн хоёр дахь хэсэг удахгүй хэвлэгдэх ажээ.