Нийслэлийн удирдлагууд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригийн 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар ярилцаж буй. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 49 хувь нь буруу талдаа хүрдтэй аж. Харин Э.Бат-Үүлийн энэ шийдвэрийн эсрэг өнөөдөр жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Тэд 12.00 цагт нэгэн зэрэг 10 минутын турш дуут дохиогоо хангинуулж эсэргүүцлээ идэрхийлэх аж. Ингэж эсэргүүцлээ илэрхийлэхээр 5000 мянга гаруй жолооч нэгджээ.