Л.САНСАР
МАН-ын шударга гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намаа цэвэрлэж зөв голдрилд оруулахаар ихээхэн шүүмжлэл өрнүүлэх болжээ. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба хотын бүлэглэлийг зайлуулах хэрэгтэйгээ мэдэгдсэн бол залуучууд нь тэтгэвэртээ гарах эрхмүүдийг нэрийг жагсаалтаар гаргаснаа ил тод зарлах болсон гэнэ. Намын анхан шатны байгууллагуудаас ирж буй санал гомдлын олонхи нь намын нэрийг сольж сонгуульд ялагдуулсан У. Хүрэлсүхийг намаас хөөх байр суурьтайгаа уламжилсан гэнэ.