Л.ХЭРЛЭН

Ардын нам улстөрийн хүчний  хувьд улс орны  асуудалд анхаарахаа байж гишүүд нь хов ярин  хоорондоо хэрэлдэж, гар зөрүүлцгээхээс  хэтрэхээ байжээ.

Э.Мөнх-Очир, Чингэлтэйн гэх тодотголтой Д.Очирбат нар  намын ажлын амбицаас болж гар зөрүүлсэн бол тэр нь залуу  гишүүддээ  халдварлажээ. Саяхан болсон МАН-ын залуучуудын уулзалт нь  ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй, эцэстээ  зодооноор өндөрлөсөн байна. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат нар рингийн гол тоглогчоор тодорч, уулзалтад оролцогчдыг талцуулсан нь  намын удирдлагуудын чихэнд хүрч ихээхэн бухимдуулжээ.