Х.ХАТАН
Мисс Б.Бадамцэцэг нүцгэн зургаа авахуулжээ. Эмэгтэй хүний гоо сайхан, төгс төгөлдөр үзэмжийг урлагийн бүтээл талаас нь харуулсан энэхүү зургийг “Chuhal.mn” сайт худалдан авсан байна. Энэ нь сайтын гэрэл зургийг оюуны өмчийн эрхтэйгээр худалдаж авсан хоёр дахь тохиолдол юм.
Өмнө нь загвар өмсөгч болон жүжигчин, дуучин бүсгүйчүүд нүцгэн зургаа авахуулж байсан ч Б.Бадамцэцэгийн зургийг бүтээл талаас нь харуулахыг зорьсноороо онцлогтой гэнэ. Тиймээс ч Улсын драмын эрдмийн театрын тайзыг сонгож зураг авалтаа хийжээ. “Ялдамхан Афродите буюу бадамлан дэлбээлэх бал бурам” нэртэй энэхүү зурагт цахим ертөнцийнхөн сайн дүн тавьж байна.
Түүний гэрэл зургийг Францын алдарт зурагчин Olivier Laban-Mattei уран сайхны аргаар авахдаа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгон харуулахыг зорьжээ. “World pressp hoto” уралдааны гурван удаагийн тэргүүн байрын шагналт уран бүтээлч Olivier Laban-Mattei хоёрдугаар сарын 1-нээс Монголын фото зурагчдын бүтээлүүд болон, манай өв соёл, түүхийг харуулсан бүтээлүүдийг дэлхийн гэрэл зургийн ертөнцөд гаргаж тавих төсөл эхлүүлэхээр бэлдэж байгаа юм байна.