Б.ДАМДИН-ОЧИР

 

Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо өнөөдөр иргэн Г.Батбаярын өргөдлийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүх" гэж байна. Хурал өглөөний 9:00 цагт товлогджээ.

Г.Батбаяр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд дээрх шүүгчдэд холбогдуулан "...Гурван шатны шүүхээр шийтгэгдээд байсан С.Баярцогтын хэрэгт хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан" гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргажээ. Харин АТГ үүнийг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Шүүхийн сахилгын хороонд шилжүүлжээ. Тус хороо эдгээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү хурал зарласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)