Т.САЙХАН

2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлахаар болсон талаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Тэрбээр "Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг өгсөн. Улсын аварга малчин, саальчин, тариаланч гэх мэт шагналын асуудлыг хэлэлцлээ. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, ноолуур бэлтгэлд зориулан олгох зээлийн талаарх тогтоолын төслийг баталсан.  Түүнчлэн хөрөнгийн биржээр нүүрсний борлуулалт хийхтэй холбоотой Засгийн газрын зарим шийдвэр гарсан" гэдгийг хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn