АН: Эрх баригчид зөвхөн хот хөдөөгийн хөгжил дээр 207 зүйл амласан

0
хуваалцах
133
үзсэн

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН-ын үйл ажиллагаа болон мөрийн хөтөлбөрийн дутмаг талуудаа эрх баригчид нь эргэж хараасай, биелүүлээсэй гэж хүсэж байна. Тавдугаар бүлэг буюу хот хөдөөгийн хөгжил дээр гэхэд 207 зүйл амласан бий. Гэтэл энэ 207 зүйлээс  биелсэн гэхэд үнэхээр хэцүү харагдаж байна. Зөвхөн хотод түгжрэл, утаа гэдэг асуудал юу болж байна. Түгжрэлийг шийдэх арга нь цахимаар гээд аргацаасан нөхцөл байдал руу буюу нийгмийн бухимдлыг тэсэж гарах гэсэн байдал руу орж байна.Тодруулбал, бүс нутгуудад үйлдвэр технологийн албан парк байгуулна гэж 2020 онд хэлсэн. Удахгүй 2023 он гарна. Хэдэн аж үйлдвэрийн парк Монгол Улсад байгуулагдсан байгаа вэ гэхээр нэг ч байхгүй байна. Төв суурин газрын иргэдийн 70-аас дээш хувийг орон сууцаар хангана гэсэн нь мөн л хэрэгжээгүй. Монгол Улсын 330 сумаас 99 сумыг жишиг сум болгоно гэсэн. Биелэлт муу байна. Нэг ч сумын төвийг орчин үед шилжүүлсэн жишиг алга. Энэ нь нэг жилийн дараа биелэх үү?. МАН-ын дөрвөн жилээр амласан мөрийн хөтөлбөр 75 хувьтай явна. Хэдхэн хоногийн дараа 2023 он гарах гэж байна. Үүнийг ард түмэн, тэр дундаа эрх баригчид өөрсдөө анзаарч дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөрт амласан зүйлсээ хийгээсэй гэдэг үүднээс бид ажлуудыг нь санууллаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn