Т.САЙХАН

Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр "Гадаад паспортоо өөрсдөө хэвлэнэ. Зураг төсөл нь батлагдсан. Мөн цахим гадаад паспортыг Монгол Улсын иргэн бүрт олгох ажлыг ирэх жил эхлүүлнэ. Олон улсын иргэний нийгмийн байгууллагын гишүүдийн хувьд харилцан интеграцтай эхлүүлнэ. Ирэх оны нэгдүгээр улиралд анхны зорчигч анхны цахим паспортоор үйлчлүүлнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn