Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын байцаагчдад олгодог урамшууллын талаар Сангийн сайд Б.Жавхланд асуулт тавьжээ.  Энэ талаар тэрбээр "Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа" гэв.

Түүний тавьсан асуулгад

  1. Улсын төсөвт татвар татан төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
  2. Дээрх үндэслэл журмын дагуу байцаагчдад олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг урамшуулал олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар, түүнчлэн байцаагчдын авсан урамшууллын хэмжээг холбогдох шийдвэрийн хамт хүн тус бүрээр нь гаргаж ирүүлэх зэргийг хүссэн байна.

Эх сурвалж:www.polit.mn