“Трио” кино олон улсын Тай наадамд шалгарлаа

0
хуваалцах
498
үзсэн

С.САРУУЛ

Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нэр хүнд бүхий “Тайландын олон улсын кино наадам”-д (International Thai Film Festival) найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино шилдэг 30 киноны тоонд орж, тус наадмын шагналт байранд өрсөлдөхөөр болоод байна. Тайландын олон улсын киноны наадмыг “Siam Entertainment Group” нь 2018 онд анх кино урлаг, энтертайнментийн салбар болон шинээр төрж байгаа авъяаслаг кино уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үүсгэн байгуулж байсан юм.

“Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл бөгөөд Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригийн дэмжлэгтэйгээр Польш, АНУ болон бусад улсын кино наадамд мөн амжилттай оролцож байгаа юм.

Олон улсын тай киноны наадмын шагналт байрын сонгон шалгаруулалт энэ оны есдүгээр сарын 15-наас 19-ний өдөр цахим хэлбэрээр явагдана.

Эх сурвалж: www.polit.mn