Үндсэн хуулийг өөрчлөх багт Н.Энхбаяр хэрэгтэй

0
хуваалцах
1798
үзсэн

Т.САЙХАН

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам оруулж ирэх нь бараг тодорхой болчихлоо.  Үүнийг дагаад нэг зүйл яригдаж эхлэв. Энэ нь  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг “эх бариулах” нь, түүнийг болиул,  тэтгэвэрт нь гарга” гэх санал шүүмжлэл маягийн зүйл хөвөрч байна. Угтаа бол  Н.Энхбаяр дарга Үндсэн хуулийг өөрчлөх төслийг гардаж батлуулах гээгүй л юм билээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд улс төрийн намуудын  саналыг нэгтгэх ажлыг л зохион байгуулахаар болсон.  Үүнийг ч тэр ядах юмгүй хийчих нь тодорхой.

Ер нь  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад туршлагатай улстөрчдийн оролцоо, санал шүүмжлэл, үзэл баримтлал сайнаар нөлөөлнө үү гэхээс буруудах юм огт байхгүй л дээ.    Н.Энхбаяр даргын хувьд Төрийн гурван өндөрлөгийн албан тушаал хашиж байсан, парламентын гишүүн, намын дарга байсан хүн.  Улстөрчийн хувьд сайныг нь хийж, саарыг нь даваад гарсан  нэгэн. Тэгэхээр одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа төрийн байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, парламентын бүрэлдэхүүний тухай хамгийн сайн мэдэх нэгэн гэж хэлж болно. Мөн одоогийн Үндсэн хуулийн гол амин сүнс хийгээд үзэл баримтлалын алдаа дутагдал хаанаа байгааг ч тэр мэднэ.  Тэгэхээр   Үндсэн хуулийн энэ чухал асуудлуудыг өөрчлөхдөө яагаад Н.Энхбаярын туршлагыг ашиглаж болохгүй гэж.   Мөн одоогоор тэрбээр эрх баригч намаас ямар нэгэн албан тушаал аваагүй, сул байгаа.  Энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх багт түүний давуу тал болно.  Тэрбээр ямар нэгэн чөдөр тушаагүйгээр асуудалд хандаж, санал шүүмжлэлээ хэлж, олон нийтийн талд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой гэсэн үг. Энэ мэтчилэн Үндсэн хуулийг өөрчлөхөд Н.Энхбаярыг “ашиглах”-ад болохгүй юм огт харагдахгүй 

 

Эх сурвалж: polit.mn

сандаг
үнэн .энэ хүний намын хуульчдын дэвшүүлж буй хоёр танхимтай парламенттай үндсэн хууль ард түмний эрх ашгийг намуудын дээр тавих чухал ач холбогдолтой .
Нохойн гөлөг Ч.Өнөрбаяр Н.Энхбаярын сачийнд нь ч хүрэхгүй нусан жор, нохойн баас, юу ч бүтээж чадаагүй хоосон даргавар жавж, шалдан банди юм даа