Н.Жигжигдорж, Э.Намуун нар "Morin khuur & Piano DUO" тоглолтоо толилуулна

0
хуваалцах
225
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер Н.Жигжиддорж, Дуурь бүжгийн эрдмийн театр, Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Э.Намуун нар Morin khuur & Piano DUO тоглолтоо хийнэ. Уран бүтээлчид 2017 оноос цөөхүүл хөгжмийн дуэт төрлөөр хамтран уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Харин өнгөрсөн онд Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын дуурийн дуулаачийн таван хоолойд зориулсан 24 хүүрнэл романсийг хөгжмийн хэлбэрт зориулан шинэчилсэн редакц хийж “ТАЛЫН ХАРГУЙ” нэртэй хос цомгийг сонсогчдын хүртээл болгосон юм. Энэ удаагийн Morin khuur & Piano DUO тоглолтоор Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын хөгжмийн жижиг хэлбэрийн шилмэл бүтээлүүд болон дуулаачид зориулсан бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгээд байгаа аж. Тоглолт энэ сарын 29-нд Asem ger-т болно.

Эх сурвалж: www.polit.mn