Ч.ЗОТОЛ

АН-аас хийсэн мэдээллийн үеэр  тус намын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан  О.Баасанхүү “Ардчилсан намын нэр угшилтай хүмүүс хэрэгт холбогдвол бид өмөөрөхгүй, хуулийн байгууллагад шалгуулъя гэж байгаа.  Нөгөөтэйгүүр, хонгилын асуудал байсаар байна. Үзэл санааны хоригдол болоод буй М.Энхсайхан тэргүүтэй хүмүүсийг зарлаж, олон улсын байгууллагад хандсан. Э.Бат-Үүл даргын хэрэгт намын зүгээс тайван хандсан. Шүүх шударга шийдээсэй гэж бид хүлээсэн. Гэтэл шийдэхгүй удлаа. С.Зоригийг алсан юм шиг гүтгэн гуйвуулж, үр хүүхдэдээ тендер авч өгсөн гэх суртал ухуулга хийсэн. Бид хуулийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна.  Хуулийн байгууллага үнэнийг нотлох баримтын үндсэн дээр шийдэх байх гэж бид хүлээсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа ял шийтгэл өгсөн байна. Эрх баригчид хөөн хэлэцэх хугацааны хуулийг баталж, өөрсдөө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэргээ хаалгасан. Иймээс бид холбогдох хүмүүст албан тоот хүргүүлсэн. Хамгийн гол нь хуулийн байгууллага шударга ажиллана гэж итгэж , харж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn