С.Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож болохгүй

0
хуваалцах
368
үзсэн

Ч.ОЛДОХ

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр “АН сөрөг хүчний хувьд төр, засгаас гаргаж буй шийдвэрүүдэд хяналт тавьж, нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө үүргээ гүйцэтгэнэ. Сая хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж Сангийн сайд хэлсэн. Үүнд  иргэд бухимдаж  байна. Өөр нэг асуудал бол өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байгаа.  Манай намын дэмжигчид, гишүүд бухимдаж байгаа ч бид тогтоолыг нь  хүлээж байна. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр  бол гарсан. Бид Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй, шүүх тогтооно. Нийгмийн байдлыг аваад үзвэл, сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирсэн. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрохыг цар тахлын гэх  хуулиар хорьж, өчнөөн тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Бид судалгаа, дүгнэлт хийж байгаа. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Олон оронд энэ хүүхдийн мөнгийг зөв зүйтэй ашигладаг. Манай гайгүй төслүүдийн ч нэг байсан. Гэтэл эрх баригчид болиулах, хүндрүүлэх гэж ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn