Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.10.19/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гарагт 1303 хүнээс халдвар илэрчээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 720 нь Улаанбаатар хотод,583 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 18 хүн амиа алдаж, улсын хэмжээнд 1501 хүн цар тахлаар нас барлаа.

Мөн энэ хугацаанд 6710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,02 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн- 9056

Хүндэвтэр-6581

Хүнд-2174

Маш хүнд-383 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn