Б.Дэмбэрэлням

NBA-ийн од Пау Гасол сагсан бөмбөгөөс зодог тайлснаа зарласан. Түүний мэдэгдлээс хойш удалгүй Лейкерсийн эзэн Женни Басс “Түүний дугаарыг мөнхжүүлэх нь эргэлзээгүй. Харин хэзээ вэ гэдэг асуулттай байсан” гэж жиргэжээ. Домогт тоглогч Коби Брайнт "Ямар ч эргэлзээ байхгүй. Пау зодог тайлахад түүний дугаар миний дугаарын хажууд мөнхлөгдөх болно. Үнэн гэвэл Паугүйгээр би хоёр удаа аварга болж чадахгүй байсан. Лос Анжелес хот Паугүйгээр тэр хоёр аваргыг авахгүй байсан" гэж хэлж байв. Испани сагсан бөмбөгч Пау Гасол 2001 онд NBA-д драфтлагдсан. 2001-2008 онд Мемфис Гризлис багт хүчин зүтгэж байгаад 2008 онд  Лэйкерст нэгдсэн юм. Тэрбээр 19 жил NBA-д тоглохдоо хоёр удаагийн аварга, билэгдлийн багт дөрвөн удаа нэрлэгдэж зургаан удаа “Бүх оддын тоглолтод” сонгогдож байжээ. Мөн Испанийн шигшээ багийн хамтаар олимпийн мөнгө хүрэл медалийг хүртэж байсан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)