З.Батцэцэг

Путин, Байден нар цөмийн дайнд ялагч байхгүй гэсэн зарчмыг баримталдаг гэдгээ баталлаа.  Путин, Байден нар Женевийн хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ нь стратегийн тогтвортой байдлын талаар байв. 

“ОХУ, АНУ нь харилцааны хурцадмал үед ч, стратегийн хүрээнд урьдчилан таамаглах, зэвсэгт мөргөлдөөний эрсдэл, цөмийн дайны аюулыг бууруулах чиглэлд хамтарсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц, дэвшил гаргаж байгааг харууллаа” гэж уг баримт бичигт дурджээ.

Үүний нотолгоо нь саяхан стратегийн  довтолгооны зэвсэгийг хорогдуулах гэрээ-3 сунгасан явдал юм.

“Цөмийн дайнд ялагч байхгүй тул эхлүүлж болохгүй гэсэн зарчмыг баримталж байгаагаа нотолж байна” гэж хамтын мэдэгдэлд тэмдэглэжээ. Хоёр улсын удирдагчид стратегийн тогтвортой байдлын талаар өргөн хүрээтэй яриа хэлэлцээ эхлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд энэ нь ирээдүйн зэвсэгт хяналт тавих үндэс суурийг тавих ёстой. Стратегийн тогтвортой байдлын гол түлхүүр болох стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах гэрээ-3 нь 2011 оны 2-р сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Гэрээний нөхцөлийн дагуу талууд цөмийн зэвсэгээ 7 жилийн хугацаанд, ирээдүйн нийт зэвсэгийн тоо нь тив хоорондын 700 баллистик пуужин, шумбагч онгоц, хүнд бөмбөгдөгч онгоцнууд дээрхи баллистик пуужин, мөн 1550 цэнэгт хошуу, 800 байрлуулсан ба байрлуулаагүй хөөргөгчөөс хэтрэхгүй байхаар багасгах болно гэжээ. Тодорхойлсон зорилгодоо хүрсэн тул талууд зэвсэглэлийг тохиролцсон түвшинд дэмжиж байна. Байден засгийн эрхэнд гарсны дараахан 2021 оны эхэнд гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр дахин 5 жил сунгасан. Өмнөх засгийн газар гэрээг сунгахгүй хойшлуулсаар байсан нь стратегийн тогтвортой байдлын систем бүхэлдээ нурах аюул нүүрлэж байсан.

Эх сурвалж: www.ria.ru