Х.ОЮУНБОЛД

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл цахим сүлжээнд 50 насандаа нэг охины ээж болсноо зарлажээ.  Охиныхоо хөлийг гаран дээрээ тавьсан зургийг  оруулсан байна. Мөн тэрээр зөвхөн охинтой болсноо гэж хэлсэн ч охиныхоо нэрийг, хаана, хэзээ төрсөн талаар юу ч яриагүй гэнэ. Гэхдээ  хэвлэлийнхэн Наоми Кэмпбеллийг сүүлийн үед жирэмсэн болсон байхыг хараагүй. Тиймээс  хэдийгээр энэ нь батлагдаагүй ч  охиныг үрчилж авсан эсвэл тээгч эх авсан байх боломжтой гэж мэдээлжээ. Харин загвар өмсөгч гэр бүлд нь шинэ нэг гишүүн нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Энэ бяцхан,үнэтэй аз жаргал намайг ээжээ болгохоор сонгожээ.Миний амьдралд энэ хүн бий болно гэдэг их нэр төрийн хэрэг. Миний сахиусан тэнгэр чамтай хуваалцаж байгаа амьдралын холбоог тодорхойлж хэлэх үг алга. Үүнээс илүү хайр гэж байхгүй” гэж инстаграммдаа бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn