Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагатай өнөөдөр /05.07/ уулзаж шаардлага хүргүүллээ. Энэ талаараа мэдээлэл өгсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хэн нэгэн хүний төлөө бид яваагүй. Сонгох, сонгогдох эрх, нэг намын дарангуйллын эсрэг зогсож байгаа. Бид бүхэн үгээ хэлж чадахгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцлагатай зөв хийгээсэй гэж хүсэж байна. Сонгуулийн ерөнхий хороог хуулийн дагуу ажиллахыг хүслээ. СЕХ-нд баримт бичгээ хүргүүлж ирэхэд хараагүй байж хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр бичиг баримтыг нягтлах ёстой гэдэг байр сууринд СЕХ хүрсэн байна. СЕХ хурлаа хийж, олонхоороо шийдвэр гаргана гэдэг хариултыг өглөө" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn