Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд шөнө яваад өглөө буцаж ирсэн үү

0
хуваалцах
439
үзсэн

Б.ОЧИР

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, А.Адьяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар өчигдөр /2021.5.5/ оройноос хойш Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна. Өлсөж эсэргүүцлээ илэрхийлж буйгийн шалтгаан нь “Туваан АН”-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийг СЕХ бүртгэж аваагүйтэй холбоотой. Тэдний зарим нь өнөөдөр УИХ-ын чуулганд орж очоод, шөнийг маш хүнд өнгөрөөснөө чуулганы индэр дээрээс дуулгалаа. Гэхдээ тэдний өлсгөлөн үнэн үү, худал уу гэх эргэлзээ үүсгэсэн нэг мэдээлэл бидэнд ирэв. Юу гэвэл, өлсгөлөн зарласан эрхэм гишүүд Сүхбаатарын талбайдаа хоноогүй бололтой. Тэднийг Сүхбаатарын талбайгаас шөнө яваад өглөө буцаж ирсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээллээр Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүд, тэдний туслах, дэмжигчид гээд 21 хүн хоносон байна. Харин шөнө Н.Алтанхуяг нарын дөрвөн хүн, байж байгаад Ц.Туваан, А.Адьяасүрэн нар Сүхбаатарын талбайгаас явжээ. Тэд өглөөгүүр буцаж очжээ.

Эх сурвалж: www.polit.mn