МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  МУИС-ын профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш


Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяачийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагас баатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандида (1599-1662) хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь бөгөөд  түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үе лүгээ тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгал далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай,  баруун тийш Киргис, Түрк, баруун урагш Төвдийн өндөрлөг хүртэлх газар нутгийг багтаасан Эртний Их Монгол Гүрэний уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан (1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།, ལི་ཐོ། лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.

Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.

Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། )”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй, соёлын балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

  Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцан (1639-1704)-ы монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.

Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдья.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салбаас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу! 

Нэгэн зүйл. XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн үр

Зурхайн гол шүнгүүдэд “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд алаг цоог хур буусан ч үр тариа чухаг хэмээн тэмдэглэсэн буй.

Жилийн эзэн Яруу эгшигт одны үр нь: Жилийн байр байц нийтдээ тэгш сайн боловч морь, илжиг тэргүүтнээ анхаарамжтай хандууштай.

Жилийн хаан гараг Адъяагийн үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй.

                Жилийн эзэн гараг Ангарагийн үр нь: галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэргэмжлүүштэй.  Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Өндөр суудалт сайд дарга нар ард иргэдээ, амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй.

Жилийн түшмэл гараг Будын үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр, тариа, цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлыг эдлэнэ. Номхотгол төгөлдрөтнүүд  өргл, хүндлэлийг олно. Хаадын хүчин арвижна.

Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Хамтатгах, Арслан, Хилэнцийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, Загас, Үхэр, Мэлхий, Охин, Жинлүүр, Нумны ордонд байрлах үед сайн, ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

Нэгэн зүйл. “Шороон үхэр”-ийн үр

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож уламжлалыг бодож, энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно.

“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн эхээр цас ихтэй, жилийн зуны дундуур гандуу, бусад үед хур цагтаа бууж, нийтдээ тариа ногоо сайтай. Хүүхдэд ээлтэй, настанд ширүүвтэр, залууст ширүүн байхын нигууртай болой. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй.

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 9, үр тариа 13, өвсний үр 13, сэрүүн 7, чийг 17, салхи 13, арвидал 15, хомсдол 15, хямрал 11, хотолд орох хэмээн жилийн нуруу төвшин сайн.

Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол

Энэ жилийн боовны үр нь өмнөх жилтэй адил буюу  11 хүмүүн 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 3 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж.

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (билгийн буюу хий насаар)

Цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс (хий насаар)

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эр, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эмэгтэй хүн зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эр, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эмэгтэй хүн баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эр, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эмэгтэй зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эр, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эмэгтэй зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110 настай эр, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104 настай эмэгтэй баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113 настай эрэгтэй, эмэгтэйчүүд зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах)  Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эмэгтэй урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

Гахай жилийн хөлөл, суудал (төрсөн оноор)

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно. 

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

                Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.

Махбода жил Гал Шороо Төмөр Ус Мод
Туулай 1 13 25 37 49
Луу 50 2 14 26 38
Могой 51 3 15 27 39
Морь 40 52 4 16 28
Хонь 41 53 5 17 29
Бич 30 42 54 6 18
Тахиа 31 43 55 7 19
Нохой 20 32 44 56 8
Гахай 21 33 45 57 9
Хулгана 10 22 34 46 58
Үхэр 11 23 35 47 59
Бар 60 12 24 36 48

Жарны тооллын билгийн жилийг

аргын онд шилжүүлэх арга

Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.

Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг  о үсгээр тэмдэглэе.

Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

o=1026+(a-1)*60+b болно.

Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966

буюу 1966 он болж байна.

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.

Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

Нэгэн зүйл. 124 ЖИЛИЙН ЦАГААН САР ХЭДҮЙД ЭХЭЛСНИЙГ МЭДЭХ ХҮСНЭГТ

Шинийн нэгэнд аргалзах аргын он, сар, өдөр Билгийн жилийн нэр
1896.02.14 * Гал бич
1897.02.02 Гал тахиа
1898.02.21 Шорон нохой
1899.02.11 Шороон гахай
1900.02.01 Төмөр хулгана
1901.02.20 Төмөр үхэр
1902.02.09 Усан бар
1903.01.29 Усан туулай
1904.02.17 Модон луу
1905.02.05 Модон могой
1906.02.24 Гал морь
1907.02.13 Гал хонь
1908.02.03 Шороон бич
1909.02.21 Шороон тахиа
1910.02.10 Төмөр нохой
1911.01.31 Төмөр гахай
1912.02.19 Усан хулгана
1913.02.07 Усан үхэр
1914.02.25 Модон барс
1915.02.15 Модон туулай
1916.02.04 Гал луу
1917.02.22 Гал могой
1918.02.12 Шороон морь
1919.02.01 Шороон хонь
1920.02.20 Төмөр бич
1921.02.08 Төмөр тахиа
1922.01.28 Усан нохой
1923.02.16 Усан гахай
1924.02.05 Модон хулгана
1925.02.24 Модон үхэр
1926.02.13 Гал бар
1927.02.03 ** Гал туулай
1928.02.22 Шороон луу
1929.02.10 Шороон могой
1930.01.30 Төмөр морь
1931.02.18 Төмөр хонь
1932.02.07 Усан бич
1933.02.25 Усан тахиа
1934.02.14 Модон нохой
1935.02.04 Модон гахай
1936.02.23 Гал хулгана
1937.02.12 Гал үхэр
1938.02.01 Шороон барс
1939.02.20 Шороон туулай
1940.02.09 Төмөр луу
1941.01.28 Төмөр могой
1942.02.16 Усан морь
1943.02.05 Усан хонь
1944.02.25 Модон бич
1945.02.13 Модон тахиа
1946.02.03 Гал нохой
1947.02.21 Гал гахай
1948.02.10 Шороон хулгана
1949.01.29 Шороон үхэр
1950.02.17 Төмөр бар
1951.02.07 Төмөр туулай
1952.02.26 Усан луу
1953.02.15 Усан могой
1954.02.04 Модон морь
1955.02.23 Модон хонь
1956.02.12 Гал бич
1957.01.31 Гал тахиа
1958.02.19 Шороон нохой
1959.02.08 Шороон гахай
1960.02.27 Төмөр хулгана
1961.02.16 Төмөр үхэр
1962.02.05 Усан бар
1963.02.25 Усан туулай
1964.02.14 Модон луу
1965.02.02 Модон могой
1966.02.21 Гал морь
1967.02.10 Гал хонь
1968.01.30 Шороон бич
1969.02.17 Шороон тахиа
1970.02.07 Төмөр нохой
1971.02.26 Төмөр гахай
1972.02.15 Усан хулгана
1973.02.04 Усан үхэр
1974.02.23 Модон бар
1975.02.12 Модон туулай
1976.02.01 Гал луу
1977.02.19 Гал могой
1978.02.08 Шороон морь
1979.02.27 Шорон хонь
1980.02.17 Төмөр бич
1981.02.05 Төмөр тахиа
1982.02.24 Усан нохой
1983.02.13 Усан гахай
1984.02.02 Модон хулгана
1985.02.20 Модон үхэр
1986.02.09 Гал бар
1987.01.30 ***  Гал туулай
1988.02.18 Шороон луу
1989.02.07 Шороон могой
1990.02.26 Төмөр морь
1991.02.15 Төмөр хонь
1992.02.04 Усан бич
1993.02.22 Усан тахиа
1994.02.11 Модон нохой
1995.01.31 Модон гахай
1996.02.19 Гал хулгана
1997.02.08 Гал үхэр
1998.02.27 Шороон бар
1999.02.17 Шороон туулай
2000.02.06 Төмөр луу
2001.02.24 Төмөр могой
2002.02.13 Усан морь
2003.02.2 Усан хонь
2004.02.21 Модон бич
2005.02.9 Модон тахиа
2006.1.30 Гал нохой
2007.2.18 Гал гахай
2008.2.08 Шороон  хулгана
2009.2.25 Шороон үхэр
2010.2.14 Төмөр бар
2011.2.03 Төмөр туулай
2012.2.22 Усан луу
2013.2.11 Усан могой
2014.1.31 Модон морь
2015.2.19 Модон хонь
2016.2.09 Гал бич
2017.2.27 Гал тахиа
2018.2.16 Шороон нохой
2019.2.5 Шороон гахай
2020.2.24 Төмөр хулгана

 Тайлбар

*XY жарны 30-р жил

**XYI жарны эх

***XYII жарны эх

 Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэггүй олоход туслах зорилгоор сүүлийн 125 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.  Жилийн өнгө нуруу болон мөрөө гаргах ёсыг товч дурдваас ийм буюу.     

Нэгэн зүйл. Арван хоёр жилтний Төмөр Хулгана жилийн товч төөрөг, засал

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

Хулгана жилтэн

1984, 1972, 1948, 1912 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд болон 1924 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1936, 1924 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1960 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1960, 1936 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.  1996, 1912 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  1960 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна.

1996, 1972, 1948, 1924 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1984, 1912 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1960, 1936, 1912 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

1984, 1960, 1948, 1936, 1912 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1996, 1972, 1924 оны эмэгтэйчүүд болон 1912 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1996, 1972, 1924 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Үхэр жилтэн

1949 оны үхэртэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1985, 1925 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1985 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1997, 1937 оны эрчүүд болон 1961 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.  1997, 1937 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1997 оны эмэгтэйчүүд болон 1973, 1961, 1937, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

1997, 1961, 1949, 1925, 1913 оны нийт хүмүүс болон 1985, 1937 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.1973, 1937 оны эрэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна.

Бар жилтэн

1938 оны бар жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1962, 1926 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1986 оны эмэгтэйчүүд болон 1962 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1986 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1986 оны эрчүүд ба 1952 оны эмэгтэйчүүд болон 1926 он нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1998, 1986 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1950 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1986, 1962, 1914 оны нийт хүмүүс хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1974 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1938 оны нийт хүмүүс болон 1950, 1926 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

Туулай жилтэн

1963 оны туулай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1987, 1927 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн.

1987, 1927 оны эрчүүд болон 1951 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1987, 1927 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1999, 1987, 1963, 1951, 1927, 1915 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1975, 1939 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

Луу жилтэн

1988, 1940 оны луутай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

2000, 1964, 1940 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1964 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1976 оны нийт хүмүүс болон 2000 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1988, 1940 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1964 оны эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

1976, 1952 оны эмэгтэйчүүд болон 1964 оны эрэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1988, 1940 оны нийт хүмүүс болон 2000, 1928, 1916 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1964 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Могой жилтэн

1989, 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 2001, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны мэгтээйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1929, 1917 оны эрчүүд ба 2001 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1989, 1977 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

2001 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Мөн оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1989, 1977 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

Морь жилтэн

1966 оны морь жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2002, 1990, 1942, 1918 оны эмэгтэйчүүд болон 1930 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1954 оны нийт хүмүүс болон 2002 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1990 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1942 оны эрэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна.

1990, 1966 оны эмэгтэйчүүд болон 1930 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1990, 1966 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

1978, 1954 оны нийт хүмүүс ба 1966, 1930 оны эрчүүд, 1990, 1942, 1918 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.

Хонь жилтэн

1955 оны хонь жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1979, 1919 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1967 оны нийт хүмүүс хийгээд 1991, 1931 оны эрхтэн эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1931 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна.

2003, 1979, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2003, 1979, 1967, 1931, 1919 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

2003, 1979, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1991 оны эмэгтэйчүүд ба 2003, 1967, 1943, 1931 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Бич жилтэн

2004, 1992, 1980, 1956, 1932, 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1968, 1944 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн.

1992, 1932 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1992 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1956 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1992, 1920 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1980 оны нийт хүмүүс эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1956 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1920 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

2004, 1980, 1932 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1992, 1920 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.

Тахиа жилтэн

2005, 1981, 1969, 1945, 1933 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1993, 1957, 1921 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул.

1993 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1957, 1933 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн.

1981 оны эмэгтэйчүүд, 1957 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1957 оны эмэгтэйчүүд, 1921 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1921 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

Нохой жилтэн     

1956 оны нохой жилтэй эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1970, 1910 оны эрчүүд, 1934 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1970, 1910 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна.

1970, 1910 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1970, 1946 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1946 оны эрчүүд ба 1910 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

Нохой жилтэй бүх эмэгтэйчүүд ба 1946 оны мөн жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1982, 1970, 1922, 1910 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.

1982, 1910 оны нийт хүмүүс болон 1994, 1970, 1958, 1934 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1994, 1970, 1922 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1946 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1958 оны эрчүүд, 1946 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Гахай жилтэн

1995, 1983, 1959, 1947, 1923, 1911 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1971, 1935 оны эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн.

1911 оны нийт хүмүүс болон 1971 оны эмэгтэйчүүд, 1935 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1959 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1935 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1995, 1911 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1971, 1911 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1947 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

1983, 1959, 1947, 1923, 1911 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1971, 1935 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Бүх гахай жилтэй эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна.

Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс миний бие Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Шороон гахай жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг “Таван Богд Менежмент” ХХК авч, “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай  хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компаний хамт олонд талархаж явдагаа давхар өчсү!

Нэгэн зүйл, жарны тооллын эхлэлүүдийн талаар товч дурдах нь

                Одон зурхайн тоолол хийгээд алтан зурхайн тооллын талаар өмнө дурдсан билээ. Одон зурхайн жарны тооллын эх нь гал туулай бөгөөд харин Нангиадын алтан зурхайн жарны тооллын эх нь модон хулгана билээ. Миний бие насны залуу цусны шингэн цагт тухайн үеийн нам, засгийн хайр ивээлээр монголчуудын одон орон, зурхайн мэдлэгийн түүхийн талаар нарийвчилсан судалгаа хийх зорилготой БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Физик, Математикийн Хүрээлэнд Математикийн Түүхийн Групп хэмээх нэгж байгууллага үүсэн байгуулагдахад (1976-1982 он) орж ажилласан азтай нэгэн билээ. Тэр үед мэдээтэй, сэхээтэй мэргэдийн учиг тасраагүй байсан цаг аа. Нэн ялангуяа “Хэргийн тухайд алдрыг тань өгүүлмүй” миний язгуурын лам, ачит багш, шүнгийн зурхайч Б.Жимба агсны гэгээн айлдварт чихээ тосон өчүүхэн савны хэр хэмжээгээр эрдэм номыг юүлэн авч байснаа дурсахад сайхан байна аа. Миний багш нар болоод мэргэдийн “Морилон ирэх XVII жарны гал туулай жил шашин, ном дэлгэрэх сайн цаг эхлэнэ” хэмээсэн яруу сонсголонт айлдвар сэтгэлд таатай байдаг сана. Тэр нь “Ерөөлийн хүчин сэтгэлд буушгүй” хэмээх Бурхан багшийн айлдсан ёсоор тэр ерөөлтэй жил Халх түмний IV Богдын үеэс ихэд дэлгэрсэн Гүргүл лхамын залбиралд: “དམ་ཆོས་སྒྲུབ་པའི་ངོ་མཚར་མཐུན་པའི་རྐྱེན། །ཡོས་ལོར་ངེས་པར་འགྲུབ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད།།” буюу “Богдсын номыг бүтээхүй сонин гайхамшигт зохилдохуй шалтгаан Борхон молтогчин туулай жилд бүтэхүй үйлсийг зохио!” хэмээсэн ерөөлийн ёсоор XVII жарны жарны эхлэл гал туулай жил (1987 он) юм санжээ. Нээрээ ч тэр жарны эхлэлээс хойш өөрчлөлт шинэчилэлтийн умрын салхи сэвэлзэж, улиг болсон захиргааталтын царцанги мөсөн тогтолцоо хайлан одсоныг хамаг бүгдээр мэдэх тул энэ тухай олныг нурших илүүц буй заа.

“Монгол хүмүүн бэлгээрээ нангиад хүмүүн бэлээрээ” хэмээх хуучны үг байдаг. Нангиадууд мөнгө зоос хураахыг эрхэм буян хэмээн үздэг рэмээлцэх бөгөөд түүний тусгал болсон хулгана жилийг ихэд бэлэгшээдэг аж. Тэгээд ч Алтан зурхайн тооллын арван хоёр жилийн орчилын эх нь хулгана юм. “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээсэн нэгэн тогтсон хэллэгийг “Нангиадын угшилтай, Манжийн тухиралтай” хэмээн мэдээтэй өтгөс хуучилдаг байсныг тод санаж байна. Одоо энэ талаар нэгэн баримт дурьяа. Олон монголчуудыг огт алагчлал үгүй болгоож, Тусгаар Монгол Улсыг байгуулсан их ачтан Монгол түмний ЦОРЫН ГАНЦ БОГД, ИХ ХААНТАН VIII богд Агваанчойживанчүг бээр тулгар төрийн олноо өргөгдсөн анхдугаар онд туурвин зохиож, айл бүрийн гэрт залагдах болсон “Талами ཐླཱིཾ” үсэгний тус эрдмийг өгүүлсэн

“Адистидтай үсгийг зурах ёс, хэлбэр дүрс, хэмжээ, ач тус сэлт оршивой (༅༅༅། །བྱིན་རླབས་ཅན་ཡིག་གེའི་བྲིས་ཚུལ་དབྱིབས་མདོག་ཚད་ཕན་ཡོན་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། །)”хэмээх номноос ишлэн сонирхуулбал:

“Тэр мэт орон гэртээ энэ үсгийн зургийг шүтвээс

Тэнгэр зэтгэр, хүмүүн бус, хүчир лус, газрын эзэн бээр

Хэрцгийлэн хорлохуй хөнөөл амарлиж, эд эдэлбэр тэргүүтэнд

Хэцүү муу ёр, өлзий бус нугууд үл болох болой.

Нийт харшлах шалтгаан, үл зохилдохуй саад тотгор эс гаран

Нэн ялангуяатайд нүдний элдэв өвчнөөс огоот гэтэлмүй.

Алаг мариа, алаг толбо, харалган сохор үл болмуй.

Алин ялгамжтайд модон эр хулгана жил (1924 он) гарах цагт

                Аливаа муу ажил, буруу үзэл, бурууд хөтлөгч, буруу үзэлт

                Аймшигт муу явдал, архи, хэл амны муу үр боловсрон

                Этгээд худал, хуурмаг үг хүмүүн малд боловсрох ба

                Элдэв нүдний өвчин хижиг машид дэлгэрэхүй ба

                Өвчин, хижиг, халдварт өвчин, мөндөр, турхан

                Өнгөлзөгч дайсан, дээрэм хулгай, цэргийн хямрал гарах цагт

                Өршөөлт энэ үсгийг өнгө гишүүн лүгээ тохируулан бичиж

Амилал  сэлтийг өргөн тахин, харан сүсэглэх болбоос

Ажирсан бурхадын адистид, тус эрдэм нь сэтгэшгүй.

Гайхамшигтай энэ үсгийг ёсчлон бүтээж тахих болбоос

Галав галчин хоосортол буяны чуулганыг хураах болмуй.

“Хойд үндэс”-ний бурхадын эс хөдлөхүй гэгээнийг олмуй.

Хос үгүй “Нууцын хураангуй”-н үндэсний үсэг сэлтээс гарсан

Бум буман дагинас, зүүнтээ эргэн хүндлэхүйеэ шүтэн бишрээд

Булт тэдний хөрөнгө нь бусдаас хэтэрхий үлэмж ээ”

хэмээсэн үүнийг Жавзандамба Даранатын хувилгаан мэргэн, ариун, сайн Агваанчойживанчүг бээр хамаг амьтны тусын тулд өөрөө дуртгасны нигуурт Ловон Ёнзон их эрдэнэ тэргүүтэн олон мэргэдийг хурааж, хураан чуулуулж усан гахай жилийн Монголын тооллын арван нэгдүгээр сарын дөрвөний өдөр (1911-01-24-ний өдөр) Гандан Дэчэнгалавын тивд найруулбай (དེ་ལྟར་དུས་རྒྱུན་ལེགས་པར་བྱེད་ན། །བསྐལ་པ་འབུམ་ཕྲག་བར་དུ་མིག་མི་འཇིགས། །ཁང་ཁྱིམ་ནང་ལ་ཡིག་གཟུགས་བྲི་བསྟེན་ན། །ལྷ་འདྲེ་མི་མིན་ཀླུ་གཉན་ས་བདག་གིས། །གནོད་འཚེ་ཉེར་ཞི་ཟས་ནོར་ལོངས་སྤྱོད་ལ། །ལྟས་ངན་བཀྲ་མི་ཤིས་པ་མི་འགྱུར་རོ། །འགལ་རྐྱེན་མི་མཐུན་བར་ཆད་མི་འབྱུང་ཡིན། །ཁྱད་པར་མིག་ནད་སྣ་ཚོགས་ཀུན་ལས་ཐར། །ཤ་རྗེས་ཤ་བཀྲ་ལིང་ཐོག་མི་རུང་ངོ་། །ཁྱད་པར་ཤིང་ཕོ་བྱི་ལོ་ཤར་བའི་དུས། །ལས་ངན་ལོག་བལྟ་ལོག་འདྲེན་མཐོང་ལོག་པ། །སྤྱོད་ངན་ཆང་ཐག་བྱད་ངན་འབྲས་སྨིན་པའི། །མི་བདེན་བསླུ་ཚིག་མི་ཕྱུགས་གང་སྨིན་ནི། །སྣ་ཚོགས་མིག་ནད་མང་པོའི་དར་བ་དང་། །ནད་རིམས་དལ་ཡམས་སད་སེར་ཐང་པ་དང་། །དགྲ་ཇག་བརྐུ་ཤོར་དམག་འཁྲུགས་འབྱུང་བའི་ཚེ། །འདི་ཡིག་ཁ་མདོག་ཡན་ལག་མཐུན་བྲིས་ནས། །རབ་གནས་བཅས་པ་བརྟེན་དང་མཐོང་བ་ན། །དེ་བཞིན་བྱིན་རླབས་ཕན་ཡོན་བསམ་མི་ཁྱབ། །དེའི་ཡིག་གང་ཞིག་ཚུལ་བཞིན་བསྟེན་པ་ན། །བསྐལ་བ་མ་སྟོང་བར་དུ་ཚོགས་བསགས་འདྲ། །ཕྱི་མའི་སངས་རྒྱས་མི་བསྐྱོད་སྣང་བ་ཐོབ། །གསང་བ་འདུས་པའི་རྒྱུད་ཀྱི་ཡིག་གཅིག་ལས་འབྱུང་། །མཁའ་འགྲོ་འབུམ་ཕྲག་གཡོན་བསྐོར་བཀུར་བརྟེན་ཆགས། །འདི་ཡིག་ས་བོན་གཞན་ལས་ཤིན་ཏུ་ལྷག །ཅེས་པ་འདི་ནི་རྗེ་བཙུན་དམ་པ་ཏཱ་ར་ནཱ་ཐའི་སྤྲུལ་སྐུ་མཁས་བཙུན་ངག་དབང་ཆོས་ཀྱི་དབང་ཕྱུག་གིས་སེམས་ཅན་ཐམས་ཅད་ཀྱི་ཕན་པའི་ཕྱིར་དུ་རང་བསྐུལ་བའི་ངོར། སློབ་དཔོན་ཡོངས་འཛིན་རིན་པོ་ཆེ་ལ་སོགས་པ་མཁས་མང་པོའི་སགས་ནས་ཚོགས་འདུས་ནས། ཆུ་མོ་ཕག་ལོའི་ཧོར་ཟླ་བཅུ་གཅིག་པའི་ཚེས་བཞི་ལ་དགའ་ལྡན་བདེ་ཆེན་ཀཱ་ལ་བ་གླིང་དུ་སྦྱར་པའོ། །)” гэсэн байна.

Чингэхлээр БОГД ХААНТАНы энэ зарлиг нэгд, “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээснийг далд эчнээ эсэргүүцсэн, хоёрдугаарт хулгана жилд өвчин тахал гарах нигууртай хэмээсэн бошог юм байна аа гэж мөхөс би мунхаглана. Чингэхийн учир нь Нангиад тооллын хулгана жилийн эхээр өмнөх их хөршид коронавирус нэрт хар тахал гарч, зарим улс орнуудад тархаж, манай улс ч хорио цээрийн дэглэмд шилжлээ. “Хувьтай хүмүүн хулгана жил үзэх биш харин хувьгүй хүн хулгана жил үзэх юм биш байгаа даа” хэмээсэн хардах сэтгэл ч хааяа хааяахан төрөх мэт... Монгол Улсын Онцгой Комисс хуралдаж, цагаан сарын төрийн золголт, үндэсний бөхийн барилдаан, албан газруудын золголт зэргийг хорин цаазалж, зөвхөн “Гэр бүлийн баяр” болгон өнгөрүүлэх талаар түүхэн шийдвэр гаргасанд өчүүхэн би “Гэгээн төрийн минь мэлмий тунгалаг байгаа юм байна аа” хэмээн сүсэглэн хүлээн авч иргэнийхээ үүргийг биелүүлэх зорилготой байна. Дашрамдуулахад миний бие зарим “Зартай зурхайч” нарын тунхаглан зарладаг шиг суулгүй золгох хувь дутуу ч хэр бяраараа “Алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай” болон үлдсэн хэдэн өтгөстэй шинийн өдрүүдэд гар зөрүүлэн золгож хүндэтгэл үзүүлдэг, бас шинийн тогтсон нэгэн өдөр ах, дүү, ураг садан, анд нөхөд, хадаг барин золгохоор ирдэг хар, шар шавь нарыгаа хүлээн авдаг хуучин тогтсон заншлаасаа энэ морилон ирэх жилийн хорио, цээрээс болж чанх буруу зүглэн, чандлан татгалзаж байгаагаа илэрхийлье. 

Улигт өвчин үндсээрээ илааршиж

                Уйтай бодол холжирон одож

                Урт шар морилон ирэхэд

Уулзан золгохын ерөөл өргөе ээ. 

Эвлэлдэн нийлцгээе монголчууд аа!

Энэ тусгаар улсаа хөгжүүлцгээе ээ!

Эрхэм төрийн минь сүлд өршөөх болтугай!

Энх амгалан, эсэн мэнд шинэлцгээгээрэй дээ!

Ай сайн амгалан болох болтугай!