Д.ЭНХЭЭ

“Альфа групп”-ыг хамтран эзэмшигчийн нэг Михаил Фридманы хүү Александр Фридман Москвагийн захад сарын 30 мянган рублийн үнэтэй түрээсийн байранд амьдарч, метрогоор явдаг тухайгаа өгүүлжээ.

Том Фридман өөрийнхөө өмч хөрөнгийг буяны үйл хэрэгт хандивлахаар төлөвлөж байгаа аж. “Эцгээсээ би юу ч өвлөхгүй гэсэн ойлголттой амьдарч байсан” хэмээн тэрбумтны хүү Bloomberg агентлагтай ярилцахдаа онцолжээ.

19 настай бага Фридман өнгөрсөн жил Лондонд сургуулиа дүүргэж, 405 мянган долларын орлоготой SF Development дистрибьютер кампаниа таван сарын өмнө нээжээ. Тэрээр Москвагийн ресторануудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг кампанийг мөн эзэмшдэг ажээ.

Хэдийгээр эцгийн зүгээс санхүүгийн тусламж үзүүлдэггүй боловч Александр Фридманы үйлдвэрийн газрын амжилтад нэртэй бизнесмены танил талын холбоо тус дэм болдог болохыг агентлаг тэмдэглэж байна. Тухайлбал, хувьцааных нь 47,9 хувийг “Альфа групп” эзэмшдэг X5 Retail Group-ын дэлгүүрүүдэд SF Development кампани бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Дэлгүүрийнх нь боссын хүү учраас менежерүүд SF Development кампанийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрт нийлүүлэхгүй байсан байх хэмээн бага Фридман өгүүлжээ.

Суралцахаа нэг жил завсарлахаар эхэндээ төлөвлөж байсан хэдий ч одоо их сургуульд элсэн суралцахаасаа татгалзах тухай бодох болсон хэмээн бизнес эрхлэгчийн хүү нэмж хэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn