Ч.ОЛДОХ

Шведийн Академийн Нобелийн хорооноос  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд захидал  ирүүлжээ. Энэ удаа  2020 оны Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулан дэвшүүлэхийг хүссэн  байна.  Ер нь бол тус байгууллагаас манай улсын харъяа байгууллагад  жил бүр  захидал ирүүлдэг.  Үүнийг нь ШУА-ийн  Хэл зохиолын хүрээлэн  уншиж танилцаад мэргэжлийн байгууллагуудад хүргүүлдэг. Өнгөрсөн жил 2019 оны Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулан дэвшүүлэхийг хүссэн захидал ирж байсан. МЗЭ-ээс   яруу найрагч, зохиолч  Д.Урианхайг, Монголын чөлөөт зохиолчдын холбооноос Ч.Галсангийн нэрийг дэвшүүлэн  хариу захидлыг илгээж байсан билээ.

Эх сурвалж: www.zms.mn