
Б.БАЯРЖАВХЛАН
Мисс А.Баярцэцэг цахим хуудаснаа “Англи дахь Adidas брэндийн рекламын зурганд Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг Son Heung Min-тай хамтдаа орлоо” хэмээн нийтэлжээ.
Английн Премьер лигийн Тоттенхэм клубийн довтлогч, Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Мин нь дэлхийн шилдэг жигүүрийн тоглогчдын нэг гэдгээрээ алдартай юм.
А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежмент, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн.
Тэрбээр англи, испани, франц хэлтэй бөгөөд 2016 оны “Дэлхийн мисс” тэмцээнд шилдэг 11-т багтсан бахдам амжилт гаргаж байсан юм.
Эх сурвалж: www.zms.mn