Х.ОЮУНБОЛД

Мексикийн эрдэмтэд энэ жилийн гуравдугаар сард арслан зааны том оршуулгыг  Мехико хотын орчмоос олсон байна. Тэд үүнийг эртний занга гэж үзэж байгаа юм. Мөн энэ нь дэлхийн шинжлэх ухааны салбарт хийсэн том нээлт гэжээ. Түүхийн болон үндэсний антропологийн хүрээлэнгийн археологич Луйс Кордова Баррадасын ярьснаар 14 сая 700 мянган жилийн настай 14 арслан зааны 824 ясыг хадгалсан оршуулгын газрыг Тультепек хотоос олсон байна. Эрдэмтэд энэ газрыг хоёр занганаас бүрдсэн 1.7 метрийн өндөртэй, 25 диаметрийн өргөнтэй босоо ханатай гэж тодорхойлжээ. Мөн Кордоюа Баррадас энэ хоёр занга нь нэг занга болдог байж болохыг үгүйсгэсэнгүй. Энэ нь арслан заанд зориулсан хоёр хуурамч занга байж болно. Мөн нэг улсын усан талбай биш нийтийнх байх боломжтой. Учир нь арслан заанд зориулсан бусад орноос хуурамч занга олдож байгаагүй гэж онцолжээ. Археологичид хүрээлэнгийнхээ цахим хуудаст бичснээр Халтокан нуурын шаврыг ухсан аж. Гэвч  нуурын усны төвшин доошилсноор том тал үлдсэн байна. Харин зангийг хийснийхээ дараа 20-30 анчин  арслан зааны сүргийг бамбар, мөчир ашиглан уурлуулдаг байжээ. Дараа нь сүргээс нь салгаж занга руугаа аваачиж алдаг байсан байна. Энэ зангийг 500 гаруй жил ашигласан аж.

Эх сурвалж www.polit.mn