Х.ОЮУНБОЛД

Анхны дүрээ “Форт Лаудердале” хүүхдийн театрт бүтээв
АНУ-ын дуучин, жүжигчин, загвар өмсөгч Ариана Гранде Бутера 1993 оны зургадугаар сарын 26-нд Флорида мужийн Бока Ратон хотод Эдвард Бутера, Жоан Гранде нарын охин болж мэндэлжээ. Тэрээр итали болон их Британийн иргэншилтэй бөгөөд хүүхэд байхдаа цусан дахь чихэр багадах өвчнөөр өвчилж байсан аж. Тиймээс эрчим хүчээ сайжруулахын тулд чихэр иддэг байна. Мөн “Форт Лаудердале” хүүхдийн театрт анхны дүр Аннид тоглосноос гадна хөгжимт Озын шидтэн, Гоо үзэсгэлэн ба араатан жүжигт тогложээ. Ариана Гранде 2001 онд гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан усан онгоцны караоке өрөөнд дуулсан байна. Түүний дуулахыг сонссон Глория Эстефан охиныг дуулахыг зөвлөж, од болж чадна гэж хэлжээ. Тиймээс Ариана Гранде Өмнөд Флоридагийн филармони, Флоридагийн Саншине эстрад, найрал дууны оркестрт дуулж, Флорида Пантерс хоккейн багт зориулж үндэсний телевизээр АНУ-ын сүлд дууллыг анх удаа дуулсан байна. Улмаар 2005 онд “Бродвейн театрын мюзиклын Шарлоттын дүрд тоглохын тулд шалгуулжээ.
Ингэснээр жүжигчний замналынхаа эхлэлийг Авардс нийгэмлэгийн үндэсний залуучуудын театраас түүнд мюзиклд гайхалтай дүр бүтээснийг нь үнэлж туслах шилдэг дүрийн шагнал авсан байна. Хэсэг хугацааны дараа Ариана Гранде “Никелодеон” телевизийн ”Викториус” цуврал бүтээлд шалгуулснаар 2008 онд авч эхэлсэн цуврал кино 2009 оны гуравдугаар сарын 27-нд гарсан байна. Энэ цувралд Ариана Гранде Кэт Валентинийн дүрийг бүтээжээ. Цувралын эхний улирал дууссаны дараа тэрээр хөгжимд илүү анхаарлаа хандуулж, эхний аудио цомгоо хийлгэхээр ажиллаж эхэлсэн байна. Хоолойныхоо хөвчийг бэхжүүлэхийн тулд дасгалжуулагч Эрик Ветротой ажиллаж эхэлжээ. Мөн Адел, Уитни Хьюстон, Мариан Кэрриргийн дууг дуулж “Youtube”-д тавьдаг байв. Републик рекордсын ерөнхий захирал Монте Липманы нэг найз Арианы дуулж байгаа нэг бичлэгийг үзсэн байна. Ингэснээр түүний дуу хоолойг биширсэн тэрээр Арианатай дуу бичлэгийн студид нь аудио бичлэг хийх гэрээ байгуулж гарын үсэг зуруулж чадсан Липманд бичлэгийн линкийг явуулжээ.
Ийнхүү 2010 оны арванхоёрдугаар сард “Put Your hearts up” цомгоо гаргав. Гэвч түүнд цомог нь энэ жанрын дуу бичүүлэхийг сонирхохгүй байсан бабблгам поп жанрынх байсан нь таалагдсангүй. Тэр жилдээ “Никелодеон” телевизийн “Винкс клуб” нэртэй цуврал хүүхэлдэйн киноны 11 ангид гүнж Диаспрод хоолой оруулсан байна. Дараа жил нь Ариана Гранде, Женнет Маккарди нар гол дүрд нь тоглосон цуврал “Сэм ба Кат”-ийг бүтээжээ. Ариана Гранде 138 мянга гаруй цомог нь борлуулагдсан “Зөвхөн чинийх” цомгоо гаргасан байна. Энэ нь “Биллбоард”-ын шилдэгт орсон нь 2009 оноос хойш тохиолдож байгаагүй зүйл болжээ. Мөн дуу хөгжмийн түүхэнд энэ байрыг эзэлсэн 15 дахь эмэгтэй дуучин болов. Түүнээс хойш хоёр жилийн дараа “The Way” цомгоо реппер Мак Миллертэй хамтран гаргажээ. Тэрээр “Грэмми” дуу хөгжмийн наадмаас “Поп дууны шилдэг цомог”, “Шилдэг поп” хослол төрөлд шагнал авч байсан аж.
Алан хядах ажиллагаанд өртсөн нь

Дуучин Арианна Гранде алан хядах ажиллагаанд өртсөн гэдэг мэдээ бүгдийг цочрдолд оруулсан байна. Энэ нь түүнийг Их Британийн Манчестер хотод алан хядах үйл ажиллагаа болохоос хэдэн минутийн өмнө дууссан тоглолтын дараа болжээ. Халдлагын улмаас 22 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан байна. Гэвч дуучин үүний улмаас гутралд автсан бөгөөд тоглолтоо цуцлахын оронд тэдний дурсгалд зориулсан мөнгөн хандив цуглуулах санааг нь дэмжсэн Кэти Перри, Милей Кирус, Жастин Бибер нартай хамтран дуулсан “Манчестер хотын хайр” дуугаа зохиосон байна. Хотын эрх баригчид тоглолтын үеэр бөмбөг дэлбэлэхээр шийдсэн Сальман Абеди гэгч залуу байсныг тогтоосон байдаг. Энэ бүхнийг даван туулсны дараа Ариана Гранде “Thank U, Next”, “No Tears Left to Cry” гэсэн шинэ дуугаа зохиожээ. Мөн хэсэг хугацааны дараа дөрөв дэх “Sweetener” цомгоо гаргасан юм.
Түүний амьдралд харуусал, гуниг авчирсан үхэл

Гэвч үүгээр Ариана Грандег балмагдуулсан үйл явдал дууссангүй. Тэрээр 2018 оны есдүгээр сард мансууруулах бодисны улмаас нас барсан реппер Мак Миллертэй харилцаатай байсан бөгөөд мансууруулах бодистой холбогдсон асуудлынх нь улмаас салаад байсан юм. Реппер тунгийг нь хэтрүүлснээс болж нас барсан нь Ариана Грандег цочирдуулж, цахим ертөнцөд цуг байхдаа аз жаргалтай байсныг нь гэрчилсэн олон постыг түүнд зориулж оруулсан байна. Тэднийг салсны дараа реппер Мак Миллер “Найз бүсгүй нь байсан Арианад дахин хайртай болохгүй бол цаашид ярихгүй” гэж мэдэгдсэний дараа шуугиан гарчээ. Энэ нь дуучин бүсгүйн уурыг хүргэснээр “Би хэн нэгний хүүхэд асрагч биш. Түүнийг асран халамжилж, дэмжихийг оролдсон. Гэвч тэрээр өөрөө хүчин зүтгэл гаргаагүй” гэж цахим хуудастаа бичжээ.
Европын дуу хөгжмийн наадмын жагсаалтыг тэргүүлж байна

Дуучин Ариана Гранде ирэх сарын 3-нд шагналыг нь гардуулах Испанид болох MTV Европын дуу хөгжмийн наадмын хамгийн их номинац буюу долоон ангилалд нэр нь дэвшээд байгаа юм. Тиймээс тэрээр энэ наадмаар олон шагнал хүртэж магадгүй ажээ. Энэ наадмын жагсаалтад Мендес Шон, Билли Айлиш, Лили Нас Х болон Колумбын дуучин Ж.Балвин нарын нэрийг нь дэвшүүлсэн тоогоороо тэргүүлж байгаа учраас түүнд энэ шагналыг олгох юм байна. Түүнээс гадна Лиззо, Тайлор Свифт нар энэ наадмын дөрвөн ангилалд өрсөлдөнө. Харин Ариана шилдэг клипийн төрөлд Испанийн Росалиа, Ж.Балвин, Билли Айлиштай, шилдэг жүжигчний төрөлд Ж.Балвин, Тайлор Свифт, Милей Курис, Мендес нартай өрсөлдөх аж.
Ариана Гранде шинэ дууны цомгоо гаргана

Ариана Гранде жүжигчин Кайли Женнертэй хамтарна гэж мэдэгдсэнийхээ дараа хэвлэлийнхний анхаарлыг татав. Гэхдээ энэ нь түүний найз Ники Минаж руу илгээсэн мессежтэй ямар ч холбоогүй аж. Дуучин бүсгүй шинэ цомгоо авчирсан байна. Гэхдээ энэ нь ямар ч хамаагүй цомог биш. Учир нь “Sweetener World Tour” дэлхийгээр тойрон аяллынх нь амьд тоглолтыг харуулсан цомог нь шүтэн бишрэгчиддээ барьж байгаа бэлэг юм. Ариана Гранде энэ талаар твиттертээ “Миний компьютерт аялан тоглолтын үеэр хийсэн миний дуулсан дуунууд байгаа. Би нислэгийн үеэр надад хамгийн сайхан байсан үеийг харуулсан бичлэгийг сонгон хуулж эхэлнэ” гэж бичжээ. Энэ нь түүний дуучны замналаа эхэлснээс хойш анх удаа гаргаж байгаа амьд тоглолтын цомог болох юм. Гэхдээ энэ нь Арианагийн хувьд дуучин болсноосоо хойш хүрсэн цорын ганц том амжилт биш. Европын дуу хөгжмийн наадмын жагсаалтыг олон номиницад дэвшсэнээрээ тэргүүлж байгаагаас гадна “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кинонд дуу оруулсан байна. Мөн Лана дел Рей, Милей Куристэй хамтран дуулсан юм. Харин амьд тоглолтоос нь бүрдсэн шинэ цомгоо хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn