Т.САЙХАН
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зурдугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн гомдол гаргаад байгаа билээ. Энэхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 27-ны өдөр хийхээр товложээ. Уг нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль болохоор товлогдоод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn