Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас тавдугаар сарын 8-11-ний өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, тасаг, нэгж салбаруудад хяналт, шалгалт хийж байна.
Хяналт, шалгалтын хүрээнд 15 чиглэлээр хяналт, шалгалт хийж, хуульд нийцүүлэн арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зөвлөгөө өгөх, зөрчил дутагдал гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо хяналт, шалгалтын талаар тайлбарлахдаа “Нэгдсэн хяналтын хүрээнд тухайн объектод хийгдэж байгаа хяналт, шалгалтын үеэр зөвлөн туслах, сургалт, судалгаагаа давхар хийх юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчдад мэдлэг мэдээлэл олгох замаар зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бүх хяналтыг хэрэглэгчдийн хяналтын хуудсаар дамжуулж хийнэ” гэсэн юм.
Эх сурвалж:www.erdenetinfo.mn