Т.САЙХАН
Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзахаар болсон талаар мэдээлэл гарч байна. Тэгвэл одоогоор түүний өргөдөл Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор ирээгүй байгаа юм байна. Тэгвэл өмнө нь албан ёсоор Японы иргэншилтэй болсон Монгол сүмочдын талаар мэдээллийг хүргэе.
Кёкүтэнзан Б.Энхбат Япон Улсын иргэн болсон байдаг. Тэрээр монголчуудын хувьд хамгийн сайн таньдаг хэрнээ хамгийн бага мэддэг сүмоч. Одоогоос 27 жилийн өмнө Японы мэргэжлийн сүмод анх хөл тавьсан зургаан монгол залуугийн тав нь эх орондоо буцахаар шийдэж Элчин сайдын яам руугаа оргоход тэрээр “Би энд үлдэх ёстой. Сүмо бол миний амьдрал” гэж хэлээд ганцаараа үлдсэн түүхтэй. Мөн Оошима дэвжээний тэргүүн бөх оозэки Кёкүдонзан Кёкүтэнзан Б.Энхбатыг зодог тайлж үсээ авахуулах ёслолд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэхдээ “Би түүнийг Кёкүранзан гэдэг нэрээр нь дуудах дуртай. Тэр бол яах аргагүй Монголын сүмочдын анхдагч” хэмээн хэлж байжээ. Кёкүтэнзаныг анх Кёкүранзан гэдэг байсан бөгөөд уг нэрийг нь сунжруулан Аараа гэж дууддаг байсан нь эдүгээ түүний хүндэтгэлийн нэр болжээ. Тэрээр Япон улсын иргэншилтэй болсон билээ.
Асакэкирьюү Б.Дашням мөн Японы иргэншилтэй болсон. Монголын сумоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрээр одоогоос яг хоёр жилийн өмнө Японы иргэн болсон батламжаа авсан байна. Өдгөө 37 настай тэрээр зодог тайлсны дараа ч сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул ийнхүү иргэншлээ солиход хүрчээ. Түүний хувьд 2000 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, макүүчи зиндаанд 57 башёд барилдахдаа сэкиваки цолд хүрч байв.
Эх сурвалж:www.polit.mn