Х.ОЮУНБОЛД
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Мерклийг спортоор хичээллэж байхыг хүмүүс харах их хэцүү гэлцдэг. Харин гүнж Кейт Миддлтон спортоор хичээллэдэг төдийгүй түүнийг спортлог Кэйти гэдэг аж. Учир нь тэрээр олон спортоор ялангуяа, газрын теннис тоглох дуртай гэнэ. Мөн спортлог гүнж коллежид сурч байхдаа сургуулийнхаа өвсөн дээрх хоккейн багт, их сургуульд сэлүүрт усан завьны багт багтдаг байжээ. Спортод дуртай, түүнийгээ нуудаггүй Кейт Миддлтоныг хөлбөмбөг, гар бөмбөгөөр мэргэжлийн тамирчин шиг тоглож байхыг нь хүмүүс харсан гэдэг. Харин түүнд хичээллэж чаддаггүй ганц спорт байдаг нь морь унах юм байна. Энэ нь хунтайж Харри, Гильермо нар морин поло тоглодогтой холбоотой ажээ. Кейт Миддлтон морин спортоос бусад спортын төрөлд сайн тамирчин юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин