Ж.ЦОГЗОЛМАА
Дэлхийн хамгийн баян бизнесмэнүүдийг зарласан урт жагсаалт хэдэн зуугаар үргэлжилдэг бол энэ удаад 2019 онд манай гаригийн хамгийн баян улстөрчдийг wealthygorilla.com хэрхэн нэрлэснийг хамтдаа сонирхъё. Энэхүү жагсаалтыг “Форбс”-ын судалгаанаас үндэслэн гаргасан юм байна.
20. Доналд Трамп
Нийт хөрөнгө: 3.1 тэрбум ам.доллар

АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь бизнесийн ертөнцийн акулуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж явсан нэгэн. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн бүхэл бүтэн телевизийн сүлжээтэй. Тэгвэл энэ онд нийт хөрөнгө болох 3.1 тэрбум ам.долларын дүнгээр тэрээр хамгийн баян 20 улстөрчийн жагсаалтын сүүлийг мушгиж байна.
19.Ханхүү Личтентейн
Нийт хөрөнгө: 3.5 тэрбум ам.доллар

Ханхүү Личтентейн Герман, Франц, Англи болон Итали гэсэн 20 гаруй улсын засгийн эрхийг барьдаг нэгэн. Түүний засаг захиргааны хүч чадлын талаар нэгдсэн мэдээлэл байдаггүй. Гэсэн ч тэр дэлхийн хамгийн баян улстөрчдийн жагсаалтын 19-д бичигджээ. Түүний нийт хөрөнгө 3.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
18. Росс Перот
Нийт хөрөнгө: 3.7 тэрбум ам.доллар

Росс Перот бол Америкийн бизнес эрхлэгч, түүнийг 1992 болон 1996 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын намаас нэр дэвшиж байснаар нь дэлхий дахин мэдэх билээ. Тэрээр 1957 оноос үйлдвэрлэлд бизнесийнхээ гарааг эхэлсэн юм. Түүний хөрөнгө ойролцоогоор 3.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
17. Ханхүү Азим
Нийт хөрөнгө: 5 тэрбум ам.доллар

Ханхүү Азим бол Брунейн хаант улсын гурав дахь үеийн нэр бүхий улстөрч юм. Тэрээр Султан Хажи Хассанал Болкайхийн хоёр дахь ач хүү бөгөөд хааны угсааны залгамжлагч юм. Азим Оксфорд болон Лейтон зэрэг нэр төртэй сургуульд суралцсан нэгэн юм. Ханхүү Азимын хөрөнгө таван тэрбум ам.доллар байна.
16.Ким Жон Ун
Нийт хөрөнгө:Таван тэрбум ам.доллар

Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Ун аав Ким Жон Ил-ийг 2011 онд насан эцэслэхэд улсынхаа засаглалыг өвлөн авсан юм. Тэрээр бага залуу насаа Швейцарийн сургуульд суралцаж өнгөрөөсөн. Түүнийг дэлхий дахин хатуу диктотуртай удирдагч гэдгээр нь андахгүй билээ.
2019 оны байдлаар Ким Жон Уны нийт хөрөнгө таван тэрбум ам.доллар хүрсэн байна.
15.Имелда Маркос
Нийт хөрөнгө:Таван тэрбум ам.доллар

Филлипиний улстөрч, Элчин сайд Имелда Маркос нь Манила хотод төржээ. Тэрээр Филлипиний Ерөнхийлөгч Фердинанд Маркосын бэлбэсэн гэргий юм. Түүнийг олон мянган гутлынх нь цуглуулгаар дэлхий дахин мэддэг билээ.
14. Султан бин Мохаммед Бин Сауд Аль Кабийр
Нийт хөрөнгө: 6 тэрбум ам.доллар

Ханхүү Султан бин Мохаммед бин Сауд Аль Кабийр бол Саудын хааны гэр бүлийн гишүүн юм. Хэдийгээр тэрээр хаан Абдуллазизийн 12 дахь хүү болон мэндэлсэн ч 2005-2011 онд ханхүүгийн титмийг өвлөн авсан билээ. Аль Кабийр нь 1977 онд “Almarai” компаниа байгуулсан түүхтэй.
13. Абдулла бин Ахмад Аль Хурайр
Нийт хөрөнгө: 6 тэрбум ам.доллар

Абдулла бин Ахмад Аль Хурайр нь Арабын нэгдсэн Эмират улсын бизнесмэн бөгөөд Аль Хурайрын гэр бүлийн гишүүн юм. Аль Хурайрын групп болон Абдулла нь 1967 онд Арабын нэгдсэн Эмиратад тэргүүлэгч байр суурьтай “Машрекбанк”-ийг байгуулсан юм.
12. Абдул Азизи Аль Хурайр
Нийт хөрөнгө: 7.5 тэрбум ам.доллар

Абдул Азиз Аль Хураыр нь Арабын нэгдсэн Эмират улсын хамгийн баян улстөрчдийн нэг. Аль Хурайр нь “Машрекбанк”-ний гүйцэтгэх захирал бөгөөд түүний аав энэхүү банкны үүсгэн байгуулагчдын нэг байв.
11.Силвио Берлускони
Нийт хөрөнгө: 8.5 тэрбум ам.доллар

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлускони бол хүчирхэг улстөрчдийн нэг хэмээн нэрлэгддэг. Тэрээр Италийн хөлбөмбөгийн A.C багийн эзэн юм.
10. Мохаммед бин Салман
Нийт хөрөнгө: 10 тэрбум ам.доллар

Мохаммед бин Салман нь Саудын Арабын ханхүүгийн титэм өвлөн авсан улстөрч. Тэрээр Саудын Арабын Риадх-д төрсөн юм. Түүний эцэг, хаан Салман нь Саудын Арабын хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд Саудын Арабын Ерөнхий сайдаар 2015 онд томилогдож байсан билээ.
9. Мохаммед Аль Амоуди
Нийт хөрөнгө: 12.6 тэрбум ам.доллар

Мохаммед Аль Амоуди нь Этиопийн бизнесмэн бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрээр орлогоо барилга, үл хөдлөх хөрөнгө, боловсруулах үйлдвэрлэл болон бусад бизнесээсээ олдог байна.
8. Шейх Мохаммед бин Рашид Аль Мактоун
Нийт хөрөнгө: 14 тэрбум ам.доллар

Шейх Мохаммед бин Рашид Аль Мактоум бол Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд, Дубайн удирдагч юм. Тэрээр Дубай холдингийн 99.67 хувийг эзэмшдэг нэгэн бөгөөд Персийн хоолойн арлуудад ихээхэн хариуцлагатай ханддаг нэгэн билээ.
7.Шейх Халифа бин Заейд Нахян
Нийт хөрөнгө: 18 тэрбум ам.доллар

Шейх Халифа Бин Заейд Нахян Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч бөгөөд Абу Дабигийн удирдагч юм. Түүний эцгийн үхлийн дараа тэрээр Абу Дабигийн Эмир болон Арабын нэгдсэн Эмиратын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
6. Брунейн султан
Нийт хөрөнгө: 20 тэрбум ам.доллар

Брунейн Султан Хассанай Болкаих Муизаддин Ваддаулла бол Брунейн Султан бөгөөд ханхүүгийн титмийн эзэмшигч юм. Тэрээр олон арван дээд түвшний их сургуулиас хүндэт докторын зэрэг хамгаалсан юм. Эдгээрт Сингапурын Үндэсний их сургууль, Оксфорд болон Английн их сургуулиуд багтдаг байна.
5. Ханхүү Алвалийд Бин Талал Алсауд
Нийт хөрөнгө: 20 тэрбум ам.доллар

Ханхүү Алвалийд Бин Талал Алсауд бол Саудын бизнесийн магнат, хөрөнгө оруулагч бөгөөд сайн томоохон сайн үйлсийн хандивлагчдын нэг юм. Талал Алсауд Саудын хааны удмын нэгэн бөгөөд “Тайм сэтгүүл”-ийн хүчирхэг 100 хүний жагсаалтад бичигдсэн юм.
4. Шейх Мансаур бин Заейд Аль Нахян
Нийт хөрөнгө: 30 тэрбум ам.доллар

Шейх Мансур бин Заейд Аль Нахян нь Арабын нэгдсэн Эмиратын улстөрч бизнесмэн. Тэрээр 1970 оны арваннэгдүгээр сард Трушиал улсад төрсөн. Аль Нахян нь Арабын нэгдсэн Эмиратын Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн дотоод хэргийн газрын сайд, Абу Дабигийн захирагч гэр бүлийн гишүүн юм.
3. Маха Важиралонкорн
Нийт хөрөнгө: 30 тэрбум ам.доллар

Маха Важиралонкорн нь Тайландын ханхүүгийн титмийн залгамжлагч. Тэрээр Британийн Хааны цэргийн коллежийг төгссөн бөгөөд Австрали, АНУ-ын цэргийн армид алба хашиж байжээ. Тэрээр одоо дэлхийн хамгийн баян улстөрчдийн гуравдугаарт бичигдэж байна.
2. Майкл Блүүмберг
Нийт хөрөнгө: 56 тэрбум ам.доллар

АНУ-ын улстөрч, интерпренер, Нью-Йорк хотын хамгийн алдартай мээр Майкл Блүүмберг бол “Блүүмберг” компанийн 88 хувийн эзэмшигч юм.
1. Владимир Путин
Нийт хөрөнгө: 70 тэрбум ам.доллар

Владимир Путин бол ОХУ-ын хамгийн алдартай улстөрч. Тэрээр зөвлөлт засгийн үед мэндэлсэн нэгэн юм. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон нэгэн.
Тэрээр нийт 70 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян улстөрчөөр тодроод байна.
Эх сурвалж: www.polit.mn