Сайхан сэтгэл унтдаггүй

Ц.ЧИМЭДДОНДОГ

 Дөрвөн ханатай бор гэрийн хоймор бяцхан хүү тоглоно. Хоёр ой өнгөрч буй хүүхэд ганганаж, шулганаж хавь ойрынхноо инээл­гэж дуу шуутай байдагсан. Харин бяцхан хүү Л.Булганта­мираас ямар нэг авиа гарсангүй. 

“Хүү маань төрс­нөөс зургаан сарын дараа бид гурав Архангайн Хайрхан суманд өвөөгийнд нь очсон юм. Тэр үед шажигнадаг тоглоом наадуулах, хонь хурга майлах, нохой хуцах дуу чимээг дагаж харахгүй, анхаарлаа төвлөрүүлэхгүй байгаа нь ажиглагдсан. Тэгээд хоёр сарын дараа Улаанбаатарт ирээд шинжилгээ өгөхөд хоёр чих нь таг дүлий гэсэн онош гарсан” гэж хүүгийн ээж Э.Мөнхсувд ярив.

 -Төрөлхийн сонсголгүй юм уу?

-Төрөхдөө тархи нь усан хавантай байсан. Шимэг­дээд зүгээр болно гэж эмч нар тухайн үед хэлж байсан ч ха­ван тар­хийг нь аажмаар битүү бүрхээд усжсан болох нь шинжилгээгээр тодорхой болсон. Ингээд маш хүч­тэй эм­чилгээ хийсэн юм. Тэр эмчил­гээ хүүгийн минь сонсголд нөлөөл­сөн байх гэж таамагладаг.

-Өмнө нь сонсож бай­сан гэсэн үг үү?

-Нэг, хоёр сартай бай­даа дуу чимээнээс цочиж сэрдэг, уйлдаг байсан.

-Хүүд ямар нэг эмчил­гээ хийлгэ­сэн үү?

-Эмч, бариач, бөө, лам гээд хан­даа­гүй хүн ховор доо. Нэмэр болоогүй. Ха­рин “Таг дүлий хүнд сонс­гол оруулах дунгийн суул­гац” гэдэг мэс засал хийл­гэх ганц арга байгааг мэр­гэжлийн байгуулла­гаас тодорхойлсон. Гэхдээ мэс заслыг 29500 доллараар хийдэг юм байна. Бид энэ их мөнгийг олох ар­гаа олохгүй байтал ЭМЖЖ эмнэлэг энэ са­рын 24-нд 19500 долла­раар мэс засал хийх ганц­хан боломж байгааг дуул­га­сан. Эмч нь Хятадаас ирэх юм л даа.

-Та бүхэнд яг одоо хэдэн төгрөг байгаа вэ?

-Дөрвөн сая орчим төг­рөг байгаа. Одоо л амжих­гүй бол хүү маань насаа­раа хэлгүй дүлий болох гээд байна гэв.

Хүмүүс минь, энэ хүүд хэл хайрлаач...

Хандивын данс: ХААН банк 5021463141. Утас: 88025571