Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Юу болохыг урьдчилж мэдмээр байна уу. Тэгэлгүй яах вэ www.eva.ru-д тусгайлан зориулж зурхайч Нелли Космос ирж байгаа гахай жилийн нууцын хөшгийг нээжээ. Хэнийг хөрөнгө мөнгө, хэнийг хайр дурлал хүлээж байгаа бол.
ХОНЬ /03.21-04.19/
Ерөнхий төлөв: Мухардалд орсон мэт сэтгэгдэл, зогсч амсхийх, өдөр тутмын ажил хэргээ л амжуулах хэрэгцээ, нозоорч хөшүүн болсон шиг мэдрэмж төрж байна уу. Ямар нэг зүйлд сэтгэл ихээхэн түгшиж, өөрчилж сайжруулах дотоод хэрэгцээ өөрийг чинь шаналгаж байна уу. Санчир, Дэлхийн ван гаригууд танд ийнхүү нөлөөлж байгаа хэрэг. Та сахилга дэг журамтай байж, бага зэрэг тэсч тэвчих аваас энэ онд амьдрал чинь шинэ төвшинд гарч, элдэв саад бэрхшээл, гай зовлонг гэтлэн давахад чинь Санчир гариг танд өгөөмөр хандах бол, муу муухай бүхнээс ангижирч, санаа бодол ариусахад чинь харин Дэлхийн ван тусална. Гоо үзэсгэлэн, эрхэм нандин зүйлд хүчтэй тэмүүлэх эрч хүч таныг гадаад төрх, хэв маягийн мэдрэмжээ сайжруулахад туслах болно. Бүхэлдээ энэ жил танд аз хийморь авчирсан, шинэ боломжоор дүүрэн, өөртөө шинэ зах хязгаарыг дэлгэж нээсэн он байх болно.
Харилцаа: Тааламжтай, нөхөрсөг эелдэг харилцаа таныг тойрон эргэх бөгөөд яваандаа хайр сэтгэл, халамж анхаарлын шинжтэй болж мэднэ. Тэр ч бүү хэл хайр дурлал, сэтгэл эзэмдсэн мэдрэмжээс ухаан санаа мансуурч бас мэдэх юм.
Ажил хэрэг, санхүү: Таны эргэн тойронд янз бүрийн яриа хөөрөө өрнөнө, маргаан мэтгэлцээн дундаас та ажлын шинэ арга, барил гарцаагүй олж авах болно. Танилцах чухал уулзалтыг мартуузай, ашигтай холбоо харилцаагаа алдаж мэднэ. Мэдээллийг та идэвхтэй эрж сурвалжилна, сургалтад сууж, эсвэл мэргэшил дээшлүүлж магадгүй. Мөнгө төгрөг таныг шаналгаж хямраах шалтгаан байхаа больж, амьдралыг тань баян тансаг, өнгө зүстэй болгоно. Хээнцэр чамин, гоо сайхан, гоёл чимэглэл, үзэсгэлэн төгс, урлаг, уран сайхны эд зүйлд хөрөнгө мөнгө зарах хүсэл сонирхол нэмэгдэнэ.
ҮХЭР /04.20-05.20/
Ерөнхий төлөв: Энэ он гэнэтийн санаанд оромгүй өөрчлөлт, цахилгаан цэнэг хуримтлагдсан жил байх болно. Далайн ванд баярлаж, талархсанаа хэлээрэй. Тэрээр мэдээж таныг хямраана, гэхдээ гайхалтай санаанд оромгүй үйл явдал тохиож, хүсэл мөрөөдөл, бодсон санасан, итгэл найдвар бүхэн тань биелэн гүйцэлдэх болно.
Тэнгэрийн вангийн нөлөөн дор та хуучирч муудсан, улиг домог болсон бүхнээс ангижран салж, ариусахтай холбоотой сорилт бэрхшээл тулгарч магадгүйн зэрэгцээ дотор сэтгэл тань хүчтэй уужран цэлийж, амьдралынхаа эрх мэдлийг гартаа авсан шиг мэдрэмж төрнө. Амьдралд ямар нэгэн шинэ содон зүйл хүсэмжлэх, уран гоё санаа төрж, өөдрөг хүсэл тэмүүлэл танд булгилах болно. Урлаг, уран бүтээлийг сонирхох явдал танд нэмэгдэнэ. Гэхдээ дүрслэн бодож төсөөлж байгаа асар их эрч хүчийг бүтээлч санаа болгож хувиргахгүй бол хоосон санаа нөхцөл байдлыг саруул ухаанаар үнэлж цэгнэхэд чинь саад болж магадгүй.
Харилцаа: Энэ онд таныг гал бутаргасан, буцалж бургилсан эрч хүчтэй хайр дурлал, анхны харцаар дурлах сэтгэл, оргилсон хүсэл тэмүүлэл хүлээж байна. Хэрвээ та гэрлэсэн бол чихэр жимстэй зүйрлэм амттай үеийн адил халуун дотно харилцаа үргэлжилнэ. Гэхдээ бодитой үйлдлээр дэмжиж байхгүй сэтгэл хөдлөл гэнэт гэрэл цацруулсан шигээ амархан унтарч мэднэ гэдгийг санаж яваарай.
Ажил хэрэг, санхүү: Зорьсондоо хүрэхийн төлөө та идэвхтэй, зорилго чиглэлтэй явах болно, гариг эрхэс танд асар их эрч хүч хайрлаж байна, гэхдээ энэ бол богино зай биш урт удаан марафон байх болно. Бүр одооноос өмнөө холын зорилт дэвшүүлэн тавиарай. Та танил тал, найз нөхдийнхөө хүрээлэл дунд тэдэнтэй их ярьж хөөрөхийн хэрээр бодож санасан олон зүйлээ амжуулах болно, тэд ч мөн танд тусална, цагаа олж зөв холбоо харилцааг өөртөө татах таны чадвар танд мөн тусална.
Энэ онд мөнгө хурааж хуримтлуулахад хэцүүхэн байх төлөвтэй, өөртөө, хүсэл сонирхолдоо ихийг зарцуулахыг хүсэх бололтой. Хамаг байдгаа үрэн таран хийхгүйн тулд “зогс, одоо болно” гэж өөртөө хэлэх, бүсээ чангалах хэрэг гарна.
ИХЭР/ 05.21-06.21/
Ерөнхий төлөв: Та давалгаа, долгионы мандал дээр байх болно. Шинэ онд та шинэ мэдлэг эзэмшиж, аялж жуулчилж, элдэв хориг саад танд саад болж чилээхгүй бололтой. Өөрийн үнэлгээ дээшилнэ, гэхдээ энэ бол тэр бүрий танд ашиг тустай байж чадахгүй, яагаад гэвэл өөрийгөө нэр хүндтэй хүн болгож харуулах гэсэн хүчтэй хүсэл эрмэлзэл олон нийтийн санаа бодолтой зөрчилдөж магад. Чиг баримжаагаа алдах, зөвшөөрөгдөх хэм хэмжээний зааг хязгаарыг анзаарахгүй өнгөрөх эрсдэл өндөр. Уран зөгнөл, хүсэл мөрөөдлийнхөө золиос болохгүйн тулд хөнгөн хуумгай зангаасаа татгалзвал зүгээр.
Харилцаа: Харилцаандаа та тав тух, тааламжтай боломж, зохицол нийлэмж эрж хайж, олох болно. Бүхэлдээ хайр сэтгэлийн хүрээнд уйтгар гуниг бус, тогтвортой байдалд хүрч болно. Ангараг гариг Мэлхийн ордноос Арслангийн орд руу шилжих байршилд байх бөгөөд энэ бол сонирхож байгаа ажил үйлсээрээ нэг номерийн мэргэжилтэн болохын тулд өөрийгөө, шилдэг чанараа харуулах хүсэл эрмэлзэл бий болно гэсэн үг.
Ажил хэрэг, санхүү: Гэхдээ мөнгө төгрөг удаан тогтож саатахгүй, санхүүгийн тогтворгүй байдал бий болж магадгүй. Ийш тийш явах, сургалт, оюуны хичээл дасгал, харилцан яриа хөөрөө зэрэгт мөнгө зарах хүсэл нэмэгдэх янзтай.
МЭЛХИЙ / 06.22-07.22/
Ерөнхий төлөв: Сэтгэл хөдөлгөсөн хурц тод, ер бусын олон үйл явдал, эрх чөлөөний эрэл хайгуул, тэр ч байтугай хувийн амьдралдаа хийх ямар нэг хувьсгал таныг хүлээж байна. Эрх чөлөөг хайж бэдрэх зуур нүүж суух, өөрчилж хувиргах гэнэтийн санаа бодол танд төрөх болно. Гэхдээ бас сэтгэл гутрах, ямар нэг зүйлд баригдаж хавчигдах, хүчгүйдэж арга барагдах мэдрэмж зовоож магадгүй. Алс хэтийн зорилго дэвшүүлэх, ямар нэг зүйл хийж үйлдэж өөрийгөө сатааруулах замаар энэ асуудлыг шийдэж болно.
Харилцаа: Янаг амрагийн ажил хэргийн хүрээнд тогтворгүй, хувьсамтгай мөчлөг тохиож, тэхдээ тодорхой нэг чиглэлээр цаашдаа тогтвортой үргэлжлэх янзгүй бололтой. Шинэ холбоо харилцаа, танилцах найз нөхөд – энэ бүхэн бүгд бий болно.
Ажил хэрэг, санхүү: Ангараг гариг Мэлхийн ордноос Арслангийн орд руу шилжих байршилд байх бөгөөд энэ бол сонирхож байгаа ажил үйлсээрээ нэг номерийн мэргэжилтэн болохын тулд өөрийгөө, шилдэг чанараа харуулах хүсэл эрмэлзэл бий болно гэсэн үг.
Гэхдээ мөнгө төгрөг удаан тогтож саатахгүй, санхүүгийн тогтворгүй байдал бий болж магадгүй. Ийш тийш явах, сургалт, оюуны хичээл дасгал, харилцан яриа хөөрөө зэрэгт мөнгө зарах хүсэл нэмэгдэх янзтай.
АРСЛАН / 07.23-08.22/
Ерөнхий төлөв: Таны хувьд энэ он гарцаагүй байдлын улмаас идэвхтэй өөрчлөлт, эрх чөлөөтэй байх, өөрчилж хувиргах чин хүслийн жил байх бололтой.
Гэнэтийн аз хийморь, өөрийгөө харуулах, имиж нэр хүндээ сайжруулах, шинээр суралцах, эрхэлсэн ажилдаа мастер болох боломж таныг хүлээж байна. Харин эрүүл мэндэд тань гэнэтийн хүндрэл гарч болзошгүй, биеэ бодоорой.
Харилцаа: Өгөөмөр зангаар та хайр сэтгэлийг бусдад өгч, бусдаас олж хүртэнэ, ялихгүй шалихгүй зангийн аливаа илрэлийг тэвчихгүй, хайр сэтгэл гаргаж, халамж анхаарал тавихыг дэндүү ихээр хүсэмжлэх болно. Өөртөө анхаарал татах, шинэ дүр төрх, имиж бүрдүүлэхэд сайхан цаг мөч.
Ажил хэрэг санхүү: Ажил хэргээр өрсөлдөх хүсэл эрмэлзэл төрснөөр ур чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хичээх сэдэл тэмүүлэл бий болно. Магадгүй, уралдаан тэмцээнд оролцож, өөрийгөө сорихыг хүсч болох юм. Мөнгөний хувьд аз гийж, бэлэг сэлт авч, эд материалын дэмжлэг хүртэнэ. Мөнгө олдоно, алга болно. Өөрийгөө гоёж гоодох, хувийн хэрэгцээнд мөнгө зарах, өөрийнхөө хөгжилд зарцуулах хэрэг гарна.
ОХИН / 08.23-09.22/
Ерөнхий төлөв: Энэ онд та өөртөө байгаа шинэ боломжийг нээж, өмнө нь бодож санаснаасаа илүү гарна. Уйгагүй хичээл зүтгэлийг тань гариг эрхэс бонусаар урамшуулна.
Илүү эрх мэдэл, ямба хэргэмтэй болох боломж бий. Үүнд гагцхүү мартамтгай зан, ой санамжийн асуудал, бодит байдлыг алдах, дотоод ертөнц рүүгээ хэт тэмүүлэх зэрэг явдал саад болж магадгүй.
Харилцаа: Харилцаанд хангалттай зүй зохистой хандах хандлага таныг хүлээж байна. Хувийн амьдралд урьд өмнө нь эхлүүлсэн бүхэн үргэлжилнэ. Шинээр танилцах явдал тодорхой зорилго агуулж чадвал утга төгөлдөр, тооцоотой байж чадна. Түнштэйгээ харилцахдаа сэтгэл зүрхээ бус, толгой тархиа байнга ажиллуулах хэрэг гарна.
Ажил хэрэг, санхүү: Түншүүдтэйгээ ярьж хөөрөх, хийж бүтээх их ажил таныг хүлээж байна. Эхлээд магадлан шинжилгээ, нягталж шалгах ажил, төлөвлөгөө, схем зохиож бүтээх ажил гарна. Бичиг цаас, гэрээ хэлцэлтэй хянуур болгоомжтой байх хэрэг гарна. Мөнгөнд ихээхэн гамтай хандана. Мөнгө бий ч, зарж үрэхийг нэг их хүсэхгүй. Эрүүл мэнд, гоо сайхан, гадаад төрхөө сайжрах хүртэл мөнгийг хойшлуулж болно.
ЖИНЛҮҮР / 09.23-10.22/
Ерөнхий төлөв: Амьдрал танаас сахилга, хатуужил шаардаж байгаа юм шиг хавчигдмал байдлыг шинэ онд мэдрэх бололтой. Сэтгэлээр унах, амьдралын хүч тэнхээ ч дутагдаж магадгүй. Та өөрийнхөө хэр зэрэг тэсвэр тэвчээртэйг арга буюу шалган сорьж, өнгөрсөн улирсан бүхнээсээ татгалзана. Харин гадаадад явах, суралцах, боломжоо өргөтгөхтэй холбоотой ажил хэрэгт аз хийморь ивээнэ.
Харилцаа: Аливаа харилцаанд та зохицол хадгалж, тэнцвэр, зохицол нийцлийг эрж хайх болно. Харилцаагаа статустай болгож, гэрлэж магадгүй.
Ажил хэрэг санхүү: Ажил дээр дэндүү ёсорхуу байдал зонхилж, алба, амины амьдралын аль алинд та хямрал, зөрчил, хурцадмал нөхцөл байдал гарахаас аль болохуйц сэргийлэн зайлсхийх боловч хүсэл, зорилгоо илэрхийлэхэд харин асуудал үүсч магадгүй. Түншүүдээс, азтай хэлцэл, тохиролцооноос мөнгө орж ирэх болно. Энэ онд харин харилцаа, хууль эрх зүйн үйл ажиллагаа, гэрээ хэлцэлтэй холбоотой аливаа ажил хэрэг амжилттай болох төлөвтэй.
ХИЛЭНЦ / 10.23-11.21/
Ерөнхий төлөв: Хилэнцүүд, бүгдээрээ дарамт шахалт, нафталинд дургүй, хэдийд ч “бослого”-ын горимд шилжихэд бэлэн байдаг. Гэхдээ энэ онд хэвшиж тогтсон байгууллын эсрэг босч, өөрийн дүрэм журмыг бүтээх таны хүсэл эрмэлзэл хэд дахин нэмэгдэнэ.
Та өөртөө илүү анхаарал татаж, тэр ч бүү хэл, тодорхой эрх мэдлийг ч олж авна. Гэхдээ энэ бүхэн огт ул мөргүй болохгүй, таныг өөрчлөлт, сонголт хүлээж байна.
Харилцаа: Ганцхан шөнийн төдийгүй гүн гүнзгий дотно харилцаа тогтоох хүсэл тачаал, сэтгэлийн гал халуун илч бадарч дүрэлзэнэ. Та сэтгэл хөдлөл ийм гал дөлтэй байх хэдий ч харилцаа тогтвортой байх болно. Таны дур хүслийн идэвхжлийг түнш тань хүлээж авах явдал чухал, эс тэгвээс тэр таны сэтгэл хөдлөлийн золиос болж магадгүй.
Ажил хэрэг, санхүү:Энэ онд ажил дээр та өөрийгөө асуудлыг эв зүйгээр зохицуулах эрэл хайгуул хийхдээ маш хэрсүү дипломат гэдгээ харуулах болно. Хамт олны дунд, хосоор, эсвэл ганцаар ажиллахад амаргүй байх бололтой. Энэ он санхүүгийн хувьд эрсдэл ихтэй байх төлөвтэй, гэхдээ түншүүд, эсвэл ойр дотныхон чинь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Өв залгамжлах хөрөнгө мөнгө, эсвэл нуугдмал эх үүсвэрээс мөнгөтэй болж магадгүй.
НУМ / 11.22-12.21/
Ерөнхий төлөв: Хий хоосон хүсэл мөрөөдөл ухаан санааг тань эзэмдэж, таныг өөрөө өөрийнхөө уран санаа, хамаарлын золиос болгож мэднэ. Гэхдээ Бархасбадь гариг Нумын ордонд шилжих байршилд очиж байгаа нь энэ он танд аз хийморьтой байж, имижээ сайжруулж, статусаа дээшлүүлэх, олон газраар аялж жуулчлах, сайн боловсрол олж авах боломжийг бий болгож байна.
Харилцаа: Сугар гариг нумын ордонд очиж, Бархасбадь гаригтай нэгдсэнээр гэнэтийн аз тохиож, танилцах уулзалт амжилттай болж, боломжууд бий болно. Жилийн эцэст таны харилцаа нэг бол тогтворжиж, эсвэл түншдээ сэтгэл хөрөх явдал гарч магадгүй.
Ажил хэрэг, санхүү: Нөөц боломжоо өргөтгөж, зорьсондоо хүрэхэд чинь гариг эрхэс танд асар их эрч хүч бэлэглэж байна. Хөрөнгө мөнгөний хувьд танд аз гийж, дараа нь хөрөнгө санхүүтэй, урьд өмнө нь олж авсан, хурааж хуримтлуулсан бүхэнтэйгээ ариг гамтай хандах болно.
МАТАР / 12.22-01.19/
Ерөнхий төлөв: Шинэ он таны хувьд хангалттай хурцадмал, тохь тух муутай, магадгүй гэр бүл, ээжтэйгээ, эрэгтэй матруудын хувьд эхнэртэйгээ, эсвэл хайртай бүсгүйтэйгээ ам мурийх байдлаар эхэлж магадгүй. Хүүхдүүд чинь сэтгэл санааны ихээхэн тогтворгүй байдал гаргаж, гомдоож шаналгаж магадгүй.
Амьдралд эрс өөрчлөлт гарч, эрх мэдэлд тэмүүлж, эсвэл нөхцөл байдлын золиос болсон шиг мэдрэмж төрж болох юм. Бодож төлөвлөсөн ажил гэнэт тасалдаж, ахуйн уяа хүлээснээс мултрах хүчтэй хүсэл эрмэлзэл төрж, эрх чөлөөний цэнгэг агаарыг мэдэрч магадгүй.
Харилцаа: Сэтгэл санааны хүчтэй дарамт шахалт, түүнийг намжаах хүсэл тэмүүлэл таныг харилцаанд хүлээж байна. Сугар гариг хилэнцийн ордод байрших болсноор хосуудад бэлгийн дур хүсэл, хардах сэтгэл зэрэг сэтгэл санааны тайван бус байдлыг хүчтэй болгоно.
Ажил хэрэг, санхүү: Энэ онд үүрэг хариуцлага, статусын сэдэвт ихээхэн анхаарал хандуулах болно. Нар матрын ордноор дамжин Санчир гаригийн зүг урагшлах болсноор биеэ барьж, өөртөө сахилга дэгтэй байж, нэг салбарт хүчин чармайлтаа дайчилж, маш сайн үр дүнд хүрэх гайхалтай боломж олгоно.
Мөнгөний хувьд сэтгэл зовоосон асуудал, байгаагаасаа илүү ихийг олж авах хүсэл сонирхол, санхүүгийн болон нөөцийн хомсдол дутагдлын мэдрэмж хүчтэй байна. Гэхдээ түншүүд, эсвэл ойр дотны хүмүүсийн ачаар санхүүгийн тэнцвэр олж авах боломж танд бас бий.
ХУМХ / 01.20-02.18/
Ерөнхий төлөв: Таны хувьд энэ он яриа хөөрөө идэвхтэй өрнүүлэх, мэдлэг эзэмших, танилцах уулзалт, холбоо харилцаа тогтоох явдлыг цэгцлэх, хүрээ хязгаарыг тэлэх эрмэлзэл, суралцах, аялж жуулчлах хүсэл сонирхол нэмэгдсэн жил байх болно. Спортоор хичээллэх, биеийн ачааллыг нэмэгдүүлэх хүсэл сонирхол төрөх болно.
Харилцаа: Хайр сэтгэлийн хувьд сэтгэл сэргээсэн, хурц тод үйл явдлаар дүүрэн байлгахыг эрж хайх болно. Та хосоороо олон газраар аялж, хамтдаа шинэ мэдрэмж хайж болох юм. Бүхэлдээ маш олон шинэ учрал, харилцааны аз хийморь таныг хүлээж байна.
Ажил хэрэг, санхүү: Ажил албандаа та өндөр идэвхтэй, хүсэл зоригоо илэрхийлэх, богино хугацааны дэвшүүлсэн зорилгоо биелүүлэх эрмэлзэл тэмүүлэл дүүрэн байх болно. Санхүүгийн хувьд аз хийморьтой байна. Өсөж дэвжих, хөгжиж цэцэглэх хүчтэй санаа бодол тохиолдох бүх бүтэлгүйтлийг арилгана.
ЗАГАС / 02.19-03.20/
Ерөнхий төлөв: Таны хувьд уран санаа, хүсэл мөрөөдлийн жил. Дэврүүн сэтгэл хүчтэй оргилж, бодит байдлаас зарим талаар хөндийрнө. Бархасбадийн нөлөөгөөр танд ихэмсэг бардам зан, бусдын анхаарлыг өөртөө ихээр татах, өөрийнхөө үнэн гэж бодсоноо нотлох, бусдыг зааж сургах хүсэл эрмэлзэл төрөх бөгөөд энэ нь бүх хүнд таалагдахгүй нь мэдээж. Зөрчил үүсгэж, үл ойлголцол гаргахгүйн тулд та өөрийнхөө эго – г намжаавал зохилтой.
Харилцаа: Биеэ барьсан, хавчигдаж шахагдсан байдал мэдрэмж яваандаа “бөмбөг тэсрэх” – эд, бүр тодруулбал санаа бодлоо уудалж дэлгэхэд хүргэнэ. Жилийн хоёрдугаар хагаст хувийн амьдралдаа туршилт хийж үзэх, найз нөхөдтэйгөө идэвхтэй ярьж хөөрөх, үзэл бодол нэгтнүүдийг эрэн сурвалжлах хүсэл төрнө. Харилцан ярианаас та өөртөө дэмжлэг олж авч болох юм.
Ажил хэрэг, санхүү: Урьд өмнө нь танд байгаагүй хувийн амьдралаа тохь тухтай болгох, санхүүгийн салбарт ихээхэн идэвхтэй байх хүсэл сонирхол танд бий болно. Гэхдээ залхуу, хөшүүн хойрго байдлаасаа салахад амаргүй байх бөгөөд хүч чармайлт гаргахаас өөр аргагүй болно. Мөнгө аяндаа хүрээд ирдэггүй, хөдөлмөрлөж, хичээж зүтгэж байж олддог хэмээх мэдрэмж жилийн туршид төрөх байх. Санхүүгийн хувьд найз нөхөд танилууд туслаж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.3 № 1, 2 (5968, 5969)