Д.Оюунчимэг

 

Бомбэр Хаус Монголкомпани өнгөрсөн онд байгуулагдсан. Шинэ загвар, бусдаас өвөрмөц төрх, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог юм байна. “Бомбэр Хаус Монголкомпанийн захирал А.УуганбаярБомбэр загварыг зөвхөн залуус өмсөхөд зориулаагүй. Бүх насныхан өмсөхөд тохиромжтой байдлаар үйлдвэрлэдэг. Одоогоор манай үйлдвэр долоон ажлын байртай. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байнагэсэн юм. Анх гэр бүлийнхэндээ бомбэр загварын куртик урласнаар үйлдвэр байгуулах эхлэлээ тавьсан тухай Б.Номин-Эрдэнэ, А.Ууганбаяр нар ярьж байна. Тэд гэрээрээ захиалга авч үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд материалаа үүрээд автобусаар зорчдог байснаа дурсав. Анх цахим хуудас нээж захиалга авдаг байжээ. Тэд үндэсний загварыг орчин үетэй хослуулан бомбэр загварын гадуур хувцас үйлдвэрлэдэг. Өөрсдийн нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон бүсгүйчүүдэд тулгамдсан асуудал байсан хэдий ч бэрхшээл тоочоод суухыг хүсээгүй гэдгээ хэлж байлаа. Нэрийн бүтээгдэхүүнийхээ загвар болоод материалын чанарт түлхүү анхаардаг ажээ. Энгийн цул материал болон торгоор урт, богино загварын хүрэмийг үйлчлүүлэгчийн хүссэн загвар, донж маягийг шингээн оёдог юм байна. Түүнчлэн байгууллагуудын захиалгын дагуу лого болон нэрийг нь урлаж өгдөг ажээ.

48266567_128197098086090_705356401643356160_n

Харин хөнгөн үйлдвэрлэлийн салбараа хэрхэн дэмжиж байгаа талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-АмарХөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр татварын хөнгөлөлт эдлүүлэх, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлдэг. Мөн ЖДҮХСан, Азийн хөгжлийн банк, Жайкагийн хөнгөлөлттэй зээлийн төсөл гэх мэт дэмжлэгүүд бийгэж байв.

Нэг үеийг бодоход манай улс үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байгаа. Энэ хүрээнд Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг батлуулснаа албаныхан онцолдог юм. Түүнчлэн үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих талаар ч ярьж байгаа. Үүнтэй холбоотой тогтоол 2016 онд гарч байсан гэдгийг М.Энх-Амар дарга ярьж байлаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд дотоодынхоо үйлдвэрүүдэд давуу байдлыг бий болгох тухай заалт бий боловч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгааг үйлдвэрлэгчид хэлж байсан юм. “Бомбэр Хаус Монгол” компанийн менежер Б.Номин-Эрдэнэ “Манай бүтээгдэхүүн босох боломжийг гадаадад байгаа монголчууд маань олгосон гэж болно. Цахимаар захиалга авч эхэлснээр ихэвчлэн гадны оронд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс үндэсний хэв маяг агуулсан загварыг захиалсан юм. Хэдийгээр бомбер загвар маань дэлхий даяар хэрэглэгддэг ч үндэсний загвар оруулах нь илүү донжтой болгож байгааг захиалагчид маань хэлж байсан” хэмээн ярилаа. Элдэв бэрхшээл тоочилгүй өөрсдийн хүч хөдөлмөрөөр үйлдвэрээ хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгох нь тэдний алсын зорилго хэмээсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин