Ч.ГАНТУЛГА

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Украйн, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд туслах дүр бүтээж байна. Тус бүтээл ирэх онд нээлтээ хийх бөгөөд үзэгчдэд хүрэхээс өмнө олон улсын фестивалиудад оролцох эрх авчээ. Эхний наадам нь “Шилдэг адал явдалт кино” шалгаруулах фестиваль аж. Ирэх хоёрдугаар сард Хятадад болох юм байна. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-II” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нар тоглож байна. Киноны үйл явдал 1241 онд болно.  Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэснээр үйл явдал өрнөдөг юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин